| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
`Камертон`, `Номин талст` хэмээх хоёр хамтлагийнханы дунд далдхан хэрнээ маш хүчтэй өрсөлдөөн явагдсаар өдийг хүрсэн билээ. Гэвч хамгийн хачирхалтай нь тэд биесээ дуурайж өрсөлддөг хачин менежменттэй улс. Жишээлбэл, нэг нь тус тусдаа уран бүтээл хийж эхэлбэл нөгөө нь мөн л тэр замаар замнадаг. Энэ удаад ч мөн дуучин Д.Болд `Номин талст`-ын А.Хаянаатай үнэхээр том барьцав. Жилийн өмнө А.Хаянаа `Хоёулаа` дууныхаа клипэнд монголын 8 топ моделийг тоглуулснаар нэлээд олон эрчүүдийг телевизийн дэлгэц рүү удаан хугацаагаар татсан. Тэгвэл энэ удаад Д.Болд `Нулимснаас харамласан хайр` дууныхаа клипэнд монголын урдаа барьдаг миссүүдийг тоглуулж, эрчүүдийн нүдийг хужирлахаар шийджээ.
www.factnews.mn