Тэрээр 1963 онд Улаанбаатар хотод төржээ. 1980 онд Улаанбаатар хотын 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөөд 1988 он хүртэл Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны "Монгол импекс" нэгдэлд экспорт фирмийн дарга болов.
Монгол улс ардчилалд шилжсэний дараа 1991 онд Лондоны Бизнесийн их сургууль дүүргээд 1992 онд хувийн хэвшлийн салбарт шилжиж, "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 онд улс төрд оржээ.
2000 - 2004 онд Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа 2002 онд Москвагийн Дипломатын академийг төгсчээ.
2004 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болжээ. 2004 - 2006 онд Цахиагийн Элбэгдоржийн тэргүүлсэн, эвслийн засгийн газарт Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан.
Тэрээр 2008 оны сонгуульд мөн Сүхбаатар дүүргийн 23-р тойргоос улиран сонгогдсон. УИХ-ын 2008 оны 9 сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Санжаагийн Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байв.
Монгол улсын 25 дахь ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгийг хүлээж, 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна.
Манай Ерөнхий сайд хамгийн гэр бүлсэг эрчүүдийн нэг гэнэ. Гэр бүлээрээ бахархаж бас тэднийгээ боломж л гарвал эрхлүүлэх хэрэгтэй гэж нэгэн ярилцлагадаа дурьдсан удаатай. Ерөнхий...
Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэний дараа Ерөнхий сайд С.Батболд үүнд харамсч байгаагаа илэрхийллээ. МАН, АН Засгийн газарт хамтарч...
Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахдаа МАН-ыг байх учртай байранд нь үлдээж, эдлэх ёстой эрх барих эрхийг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгөв.
Уг нь зүй ёсны гэмээр энэ үйл явцад МАН...
Монголын баячуудын Туул голын гүүр давж, Богд уулын хормойд очин суурьших болсоор удаж байна. "Баячуудын хороолол" гэдэг үгийг анх "Халтар царайт" кинон дээрээс л сонсож, цочиж байсан Монголчууд...
Ерөнхий сайд С.Батболдын гэргийг урлагийг дэмжигч "Төгөлдөр" сангийн тэргүүн Х.Отгонтуяа гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Энэ хоёр хүний учирсан түүх, хайр сэтгэлийн холбоо нь олны анхаарлыг татах...