Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
Florida -ийн далайн эрэг дээр бяцхан хөгжилтэй агшин болжээ. 2 залуу усан скитээр гулгаж байхад харин тэр 2 -ийн ард хачирхалтай зүйл болсон нь ойролцоогоор 1 метр 80 см -ийн урттай акул загас хамт үсэрч байгаа нь зурганд буужээ. Энэхүү зургийг авсан хүмүүс далайн эргээр зугаалж явжээ. Тэд нэг нэгнийхээ усан скитээр гулгаж байгаа зургийг дарсан бөгөөд тухайн үед махчин загас хойно нь гарчихсан байгааг анзаараагүй байна. Харин сүүлд нь мань скитээр гулгагч өөрийнхөө зургийг хараад махчин загас ард нь хамт үсэрч байгааг эхэлж олж харжээ.
www.Factnews.mn


