Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
Энэ сарын 13-ны өдөр дуучин Д.Оюунтүлхүүр хоёр дахь хуримаа Баянгол ресторанд нижгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Тэрээр СБД-ийн засаг даргын орлогч Б.Балдорж хэмээх залуутай нэлээд эртнээс дотносон, үрийн зулай үнэрлэсэн билээ. Харин энэ билэгт өдөр тэд хуримаа хийж, гал голомтоо албан ёсоор асаалаа. Тэдний хуримыг жүжигчин Дэмидбаатар хөтлөн явуулсан бөгөөд хуриманд нь Японы элчин сайдын яамныхан болон Төрийн шагналт жүжигчин Сувд, БСШУЯ-ны дэд сайд С.Төмөр-очир, СБД-ийн засаг дарга нарын нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж баяр хүргэв.
www.factnews.mn


