Array ( ) Дуучин Celine Dion - ийн Бээжинд болох тоглолт хойшлогдлоо

Дуучин Celine Dion - ийн Бээжинд болох тоглолт хойшлогдлоо
2008/04/03
Share |
Хүмүүс:
Компани:

Канад улсын супер од дуучин Celine Dion - ийн 2008 оны 4-р сарын 13-д Бээжинд болох тоглолт хойшлогдлоо. Энэ тухай Dion - ийн өөрийн вэб сайтад хэдийд хүртэл хойшлогдсоноо тавилгүй мэдээлсэн байна. Түүний тоглолтыг үзэхээр хятадад мянга мянган билет зарагдчихсан байсан байна.

Сэтгүүлч дуучнаас ямар учраас хойшлуулах болсныг асуухад тэрээр хариулахаас татгалзсан бөгөөд Dion 64,000 суудалтай стадионы концертийг хойшлуулах саналыг тавьжээ. Мөн сэтгүүлч хойшлогдох шалтгааны билет борлуулагч Emma 10,000 -с их билет борлуулна гэж амалсан, харин энэ тоондоо хараахан хүрээгүйгээс хойшлогдсон байх гэжээ.

Билет борлуулагч Emma энэ талаар мэдэгдэл одоогоор хараахан өгөөгүй байгаа бөгөөд хүмүүс зарим нь билетээ буцаах дургүйцэх явдал гаргаж байгаа юм байна. Гэсэн хэдий ч Dion 2008 оны олимпын бэлтгэл ажилаар Бээжин хотод 4-р сарын 12-д ирэх нь гарцаагүй бөгөөд ирээд бие даасан тоглолтоо хийж нь ойлгомжтой гэжээ.

1996 онд Атлантын олимпын нээлтийн ажиллагаанд дуулж байсан бөгөөд түүний Титаник киноны дуу нь Азийн орнуудад их алдартай ажээ.

Сэтгэгдэл
үнэхээр гайхалтай дуучин шүү.
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.