Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Мэргэжлийн сумогийн Монгол аварга Д.Дагвадоржийн хурдан хүлэг айрагдаж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныхоо магнайг тэнийлгэсэн сэтгэл хөдөлгөм үйл явдал бол энэ наадмын нэгэн чимэг байсан. Тэгвэл их аварга маань ганцаараа Наран улсын үндэсний спорт дахь Монгол уяач биш боллоо. Тун саяхан болж өндөрлөсөн морьны олимп гэгддэг "Их хурд" наадамд мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын бас нэгэн хурдан буян тоосоо өргөсөн боловч хараахан айраг түрүүнд хүрээгүй аж. Юутай ч босоо хйиморьтой Монгол аваргууд маань төрийн наадамдаа ийнхүү сайхан наадлаа.