Array ( ) Сонгуулийн хорьж болдоггүй 20 нас

Сонгуулийн хорьж болдоггүй 20 нас
2010/07/23
Share |
Хүмүүс:
Компани:

Анхны сонгуулийн саналыг 20 жилийн өмнө буюу 1990 оны 7 сарын 22-нд бидний аав ээж өгч байжээ. Тэр үеийн сонгуулийн үйл явцыг одоогийнх шиг үргэлж л луйвар, хэл ам сүүдэр шиг дагадаг байсан болов уу, үгүй болов уу. 20 жилийн өмнөх үе, одоо үе хоёр мэдээж тэнгэр газар шиг ялгаатай. Сонгуулийн хуулийг тухай тухайн үед нь тааруулж шинэчилээд хэрүүл маргаангүй сонгууль хийхийг хэн хүнгүй хүсч байгаа. Монголчууд бид хэл ам хийхийг арван хар нүгэл гэж үзэж, нүгэл нүдээрээ гарна гэж ярьцгаадаг. Тиймээс гишүүд минь энэ хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй хуулиа сонгууль болохоос зургаан сарын өмнө амжиж өөрчлөх хэрэгтэй  байна. Тал талаас нь бодолцож өөрчлөлт хийхгүй бол хорьж болдоггүй 20 насандаа яваа сонгууль маань энэ хэвээрээ үлдчих вий.     

Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.