Array ( ) "Ш.Алтантуяагийн хэрэг" сэргэсэн нь Малайзын улс төрийн хүчний харьцаанд нөлөөлөхүйц шуугиан тарьж байна

"Ш.Алтантуяагийн хэрэг" сэргэсэн нь Малайзын улс төрийн хүчний харьцаанд нөлөөлөхүйц шуугиан тарьж байна
2010/07/21
Share |
Хүмүүс:
Компани:

Олон жилийн туршид мөрдөгдсөн боловч эзэн нь биш гүйцэтгэгч нь буруутгагдаад өнгөрсөн, Монгол бүсгүйн амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэргийг дахин сэргээхээр болж байна. Талийгаач Алтантуяагийн эцэг Шаарийбуу уйгагүй хөөцөлдсөөр хэргийг сэргээх эрхийг нь авсан боловч шүүх явцын үнэ болох 18 мянган долларыг төлж чадахгүйд хүрсэн байжээ. Харин энэхүү мөнгийг Монгол улсын Засгийн газраас даахаар боллоо хэмээн Asia Sentinel сонин мэдээлэв.

Тус сонины эх сурвалж үүнийг Улаанбаатараас мэдээлэхдээ Засгийн газрын зарим нэг тодорхой мэдээлэл нь нууцын зэрэглэлд хамаарч байгааг дурьдсан байна. Ингээд нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

"Малайзын нэртэй улстөрч Радзак Багиндад зэрлэгээр хөнөөгдсөн Шаарийбуугийн Алтантуяагийн хэргийн өмгөөллийн зардалд шаардагдах 18525 ам.долларыг улсын төсвөөс гаргаж өгөхөөр болжээ. Бүсгүйн үхэлд түүний зуурдын амраг, Ерөнхий сайд асан Наджиб Тун Разакийн дотны анд улстөрч Абдул Разак Багиндаг холбогдуулан шалгаж байсан ч захиалагч Р.Багинда бус, хэргийг гардан гүйцэтгэсэн гэх хоёр бие хамгаалагч нь л буруутгагдсанаар төгссөн шүүх ажиллагаа ингэснээр дахин сэргэх боломжтой болж байна.

Дээрх хэргийн талаарх мэдээллийг Улаанбаатар дахь эх сурвалж авахыг оролдсон боловч цөөнгүй баримт нь улсын нууцад хамаарч байгаа хэмээн өгөхөөс татгалзсан байна. Улс хоорондын харилцаанд нөлөөлөхүйц хэрэг учир Монгол Улс Гадаад хэргийн яамаараа дамжуулан хэргийг мөрдөх ажиллагаанд хяналт тавьж байгаа юм байна. Нөлөө бүхий хүний хэргийг даран өнгөрөх шинж илэрч байсан учраас Монголын тал өнгөрсөн хугацаанд дөрвөн ч удаа хэргийг улстөрийн ашиг сонирхлоос ангидаар авч үзэхийг хүссэн захидлыг албан ёсоор тавьж байжээ.

Ш.Алтантуяагийн хэрэг гарахаас өмнө Нажиб Тун Разак БХЯ-ны сайд байхдаа Францаас тэрбум гаруй ам.доллараар хоёр шумбагч онгоц худалдаж авсан тухай Малайз даяар шуугиан тарьж байжээ. Дээрх худалдан авалтад Разак Багинда холбоотой гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоод байсан юм. Р.Багиндагийн компани худалдан авалтад оролцсоныхоо төлөө 134 сая ам.долларыг авах ёстой байжээ. Энэ хэрэг Францын улстөрийг ч багагүй цочроосон бөгөөд хэд хэдэн нөлөө бүхий албан тушаалтныг хөлдөө чирээд байжээ. Жишээлбэл, Ерөнхийлөгч асан Франсуа Миттеран дээрх худалдаанд лобби хийснийг Францын прокурор тогтоосон.

Улмаар Засгийн газар нь зөвхөн завь ч гэлтгүй өөр бусад зэвсгийн худалдааг дэлхийн аль ч улстай хийхэд бэлэн байсныг тогтоож Франц даяар шуугиан тарьж байсан юм. Энэ хэргийг цааш нь үргэлжлүүлэн шалгавал илүү ноцтой баримт илрэх магадлалтай болсон тул хэргийг хүчээр хаасан гэж францчууд одоо болтол үздэг юм байна. Францын БХЯ-ны хамгийн том нийлүүлэгч, хөлөг онгоц үйлдвэрлэгч төрийн мэдлийн DCN компани 2005 онд хөлөг онгоцны үйлдвэрлэлээрээ Европ болон Азид ноёлох зорилгоор электроникийн Thales компанитай нэгдсэн бөгөөд дизель хөдөлгүүрт Scorpene шумбагч хөлгийг бүтээж, Энэтхэг, Пакистан болон бусад улсуудад худалдаалж байсан байна.

Тун Разакийн энэ хэргийг мөрдөх явцад Алтантуяагийн Куала Лумпурын шүүхэд мэдүүлгийн протокол саяхан ил болжээ. Тэрээр шумбагч онгоц худалдан авах ажиллагаанд орчуулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Р.Багинда ажлынх нь хөлсөнд 500.000 ам.доллар төлөхөөр амласан байсан тухайгаа ярьсан байжээ. Шах Алам хотод олон хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа уснаас хуурай гарч ирсэн Р.Багинда шууд эх орноо орхин Англи руу ниссэн бөгөөд хэрэгт буруутгагдсан хоёр бие хамгаалагч мэдүүлгээ зөрүүлж цаг хугацаа хожсоор үлдсэн билээ.

Хоёр бие хамгаалагчийн нэг нь Алтантуяаг хөнөөлгөхийн төлөө 100.000 RМ өгнө гэж амласан гэж мэдүүлсэн бол нөгөөх нь эрс үгүйсгэсээр буй. Харин Нажиб бол Алтантуяаг огт танихгүй гэж мэдүүлсээр өнөөдрийг хүрчээ. Хохирогчийн эцэг Шаарийбуугийн хувьд Малайзын Засгийн газраас 100 сая RМ нэхэмжлээд байгаа юм. Тэрбээр өмнө нь Монголын эрх баригчид туслахгүй байгаа учир хөөцөлдлөгөө нь талаар болж байна гэж мэдэгдсэн удаатай. Гэхдээ одоо Монголын тал нэгэнт өмгөөллийн зардлыг төлсөн тул хэрэг эргэн сэргэхээр болжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Малайзын Ардчилсан хөдөлгөөний намын дарга, өмгөөлөгч Карпал Сингх Малайзын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэргийг сэргээх хүсэлтийг Шах Алам хотын дээд шүүхэд удахгүй тавих болно гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна энэ хэрэг Малайзын улстөрийн хүчний харьцааг өөрчлөх ч магадгүй "том чулуу" болоод байгаа учир сөрөг хүчин болох Pakatan Rakyat эвслийн зүгээс Шаарийбууд туслалцаа үзүүлэх болжээ.

Х.Батсайхан Монголын мэдээ

Сэтгэгдэл
hudlaa shaagaal yag orchuulagch hiij haragdaarai yamar helnees yamar hel ruu orchuulga hiih geed baigaa yum be hamaagui multrah yumdaa.bie uneldeg baisan ni unen bizdee yaahav huurhii um maanii badfmi hum. mongol shunaltai huuhnuuded surgamj bolog
2011-08-12 14:46:00
orchuulga hiideg ni unen bsan geseen yahav orchuulga hiih hun oldohguidee teriig songosiin bish zugeer l anhnaasaa zohion bguulj tegsen bh. ter tusmaa asia-d mongol hunees iluu orosoor yarih hun hovor gedeg ni bas noloo bolj bgaam. mongolchuud negniigee iim baidlaar aluulchaad duugai suugaad bh yosgui bhaa. ene comment bichij bgaa humuus ch bas bodoh l heregtei dee hujaa l bish bol
2011-08-12 14:46:00
Tsaatsaar avah yal ogoosoi muu teneg Aziin Nigert. Aziin nigeruudiig yeroosoo davraaj bolohgui. ugaasaa yaduu garaltai baagiinuud hezee ch uhamsarladaggui yumoo.
2011-08-12 14:46:00
bolj ter muu Bagindaag buudaj alah heregtei Shaariibuu guaid amjilt hysie ta yneniig oloh bolnoo
2011-08-12 14:46:00
УМ МА НИ БАД МИ ХУМ ясыг нь яасан ч их өндөлзүүлдэг юм
2011-08-12 14:46:00
ter mongol shunaltai huuhen surgaad baigaa nuhur-t: ta l yamar helnees yamar helend orchuulga hiihee medehgui baih, manaihan bol harin ch olon gadaad hel meddeg, undur tuvshind surdag humuus baih shuu. Busdiig bitiii uuruuruu dugne
2011-08-12 14:46:00
WWW.SCORPAP.COM
2011-08-12 14:46:00
ENE BUHNEES MANAI OHID SURGAMJ AWAH HEREGTEI
2011-08-12 14:46:00
"Монгол шуналтай хүүхэн"-д сургаад байгаа нөхөрт: Ухамсар соёлгүй, атаархуу тэнэгээ нэт-ээр нэг битгий цац. Чи янханаас төрсөн, янхан найз бүсгүйтэй, бас танилын хүрээн дотор чинь орчуулагчийн боловсрол, чадалтай нэг ч хүн байдаггүйюм байна л даа. Тийм болохоороо чи энэ хөөрхийлөлтэй эмэгтэйн ясыг нь өндөлзүүлэн муулж, доромжилж золгүй амьдралынхаа хорслыг тайлах гэж оролдож байгаа юм байна л даа, өрөвдөлтэй амьтан ...
2011-08-12 14:46:00
2 huuhdiig ni nasaar ni tejeeh tiim hemjeeenii mungu avah heregtei, shaariibuu guiad amjilt husie.
2011-08-12 14:46:00
OO zaa za USA aimar yum bna end SO-d bol neg uduer arbait hiiged l 60.000wom hezeech iim aimar baidald orohgui, So - iluu uyum bnaa zaluusaa..............
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.