Array ( ) Гацууртын ордыг ухахаар зэхэж байгаа Канадын Бороогоулд компани Монголын бас нэгэн алтны компанийг залгиж 30 тоннын нөөцтэй ордыг нь булаажээ

Гацууртын ордыг ухахаар зэхэж байгаа Канадын Бороогоулд компани Монголын бас нэгэн алтны компанийг залгиж 30 тоннын нөөцтэй ордыг нь булаажээ
2010/05/18
Share |
Хүмүүс:
Компани:

Саяхан МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн үзэмжээр хийгддэг “Топ-100” компанийн шалгаруулалтанд дээгүүр давхиж алтан жолоогоо өргүүлсэн “Бороо гоулд” компани Бороогийн орд дээрээ байгуулсан хүдэр боловсруулах үйлдвэрийнхээ эргэн тойрны алтны компаниудыг ээлжилэн залгидаг “дуршилтай” болжээ. Учир нь нэгэнт гурван тэрбум илүү төгрөг хаяж байж босгосон том үйлдвэрээ зөөгөөд явж чадахгүйгээс хойш амраар нь ойр орчмынх нь монгол компаниудыг нэг нэгээр нь хөрөнгө оруулсан нэрээр залгиж ордыг нь өөрийн болгож байна. Өмнө нь Бороогийн ордыг дуусах дөхөөд ирэхээр Гацууртын ордыг “идсэн”. Тэгвэл канадууд Бороогоос ердөө дөчхөн километрийн зайтай байрладаг 50 тоннын нөөцтэй энэ ордыг хүртсэний зоогийн ширээн дээр ямар хоол тавихаа аль хэдийн бэлдээд эхэлжээ. Саяхан тэд “Алтайргоулд” гэдэг монгол компанийн дүрмийн сангийн 55 хувийг 500 мянган ам долларроор худалдан авч гартаа оруулжээ. Цэвэр мөнгөөр зодож авсан энэ компанидаа дараагийн гурван жилд 1 сая доллар нэмж оруулан ахин 20 хувийг нь өөрийн болгох нөхцлийг монгол захирлуудаар нь зөвшөөрүүлж чаджээ. Ингээд дөрөв тавхан жилийн дараа гэхэд бас л 30-40 тонн алтны нөөцтэй бэлэн орд “Бороо гоулд” компанийг хүлээгээд хэвтэж байх нь. Гурав дөрвөн жил гэдэг нь хүдэр боловсруулах бэлэн үйлдвэртэй, туршлагатай ажилчидтай, орчин үеийн техник технологитой энэ компанид Гацууртын 50 тонн алтыг дээрэмдээд дуусгахад хангалттай хугацаа юм. Тэгээд ч канадуудын ашиглах гээд зүтгээд байгаа нуруулдан уусгах технологи гэдэг нь том ордыг маш богино хугацаанд ухаад дуусгахад зориулагдсан бүтээмж өндөртэй арга гэнэ. “Хэрвээ энэ технологийг Гацууртын ордод хэрэглэх зөвшөөрөл өгөхгүй бол монгол ажилчдыг чинь тав таваар нь ээлжлээд халаад байна шүү” хэмээн канад захирал Жон Козакоффын айлгаад байгаагийн цаад учир нь ердөө л энэ. Өдгөө канадуудын ходоодонд орсон “Алтайргоулд” компани нь Бороогоос баруун хойшоо ердөө 25-хан км-ын зайд Загдал гэдэг ордын хайгуулын лицензийг эзэмшдэг аж. Хэрэв хөрөнгө хаяад сайн судалгаа хийвэл доод тал нь 30 гаруй тоннын нөөц байгаа гэдгийг “Бороогоулд” компаний захирал Жон Козакоффын монгол тагнуулууд нь мэдээлсэн гэнэ. Ер нь энэ компани нөөц сайтай ордтой ч санхүүгийн бэрхшээл хүндрэлд орсон монгол компаниудыг залгичих санаатай нууц “нүд чих”-ээ хаа сайгүй явуулж байдаг тухай ажилчид нь ярьдаг. “Бороогоулд” компаний захирал Жон Козакоффын ийнхүү шоргоолж шиг хөдөлмөрлөх болсны учир нь тэрээр муу ажиллаж байгаа хэмээн толгой компани болох “Сентэрра гоулд”-ын боссууддаа байнга зэмлүүлэх болсонтой холбоотой. Ингээд монголын алтны ордыг нэг нэгээр нь эзэддээ авч өгөхгүй бол хэзээ мөдгүй ажилгүй болчих гээд байгаа. Цалингаа ч нэлээд хасуулсан гэх бөгөөд хоёр жилийн өмнө сарын 40 сая төгрөг авдаг байсан бол одоо бараг л талыг нь хүртэх болж. Дээр нь залуухан монгол эхнэр авсан тэрээр сүүлийн үед ажилдаа нойрмог царайтай , нуухтай нүдтэй ирэх болсноо “хүүхэд уйлаад шөнө босож живхийг сольсоор унтаж чадсангүй” гэж учирладаг гэнэ. Жилийн өмнө хэдэн арван монгол ажилчдын хувь заяагаар тоглож байсан энэ жүүд захирлаар шөнөжин хүүхэд хуурайлуулсан гэхээр эхнэр нь мундаг эрх мэдэлтэй хүүхэн байж таарах нь. Хэдий нойр муутай хонодог ч Жон Козакофф захирал алт гэхээр л нүд нь сэргээд ирдэг гэнэ. Одоо түүний тагнуул туршуулууд нь зөөлөн хоол цохичих санаатай Гацууртын ордын зэрэгцээ орших Ерөө голын хэдэн алтны компаний хаалгыг нь амраахаа байсан гэнэ.    Сэрүүлэг сонин  

Сэтгэгдэл
mongol sonojee
2011-08-12 14:46:00
WWW.SCORPAP.COM
2011-08-12 14:46:00
PISDAA commet gargaachee aalznuuudaa
2011-08-12 14:46:00
sdaaaaaaaaaaaaaaaaaaaa ymaaaaaaaaaaaa
2011-08-12 14:46:00
Bid neeree denduuu archaaagui bn shuu ! mongolchuud mini
2011-08-12 14:46:00
Ur huuheddee yu gej helndee! Tom boss uud ni zaraad idtsiimaaa geh uu!
2011-08-12 14:46:00
Undnii usgui boloh duhuud bn geed bn MONGOLIIN UIH iin BUH GISHEED TA NAR 3 NI UYEEEREE UVCHIN ZOVLON HEL AM UHEL HAGATSALAAR DUUREN BAIG! Tui
2011-08-12 14:46:00
BOroogiin ene tomchuudiig ta nariig haraaal ideesei! Ur huuhed chini bas!
2011-08-12 14:46:00
Бүгдийг нь бууд
2011-08-12 14:46:00
mister Kozakoff , please be aware and leave Mongolia in pease. Otherwise you will taste bad moment.
2011-08-12 14:46:00
zail muusain canaduud
2011-08-12 14:46:00
shine eronhii said tsulaazd baigaa jm baindaa argagui mongotei hun hu namiig tolgoilohgui jm bol hen ezemshih beedee
2011-08-12 14:46:00
orosuud shig l bai l da shuud nuhaad oorsdiin bolgo
2011-08-12 14:46:00
bugdiig ne buud
2011-08-12 14:46:00
chadaj baival yahav dee ho
2011-08-12 14:46:00
erunhii said Batbold boroo goldiin huv ezemshigch ni baihad hen ch yaj ch chadahgui shuu
2011-08-12 14:46:00
Буудчих эсвэл гранат машин доор нь тогтоочих
2011-08-12 14:46:00
byyd delbel naad myy jyydiigee
2011-08-12 14:46:00
hooe muu llaruudaa udahgui uhnee mongol hunii gart ta nar harj baigaarai udahgui ireg dain boln doo udahgui gadaadiin horongo oruultai kompanruu dairan daa harj baigarai bugdiichen alndaaaaaaaaaa ter eronhii said chin hamaagui za yu eronhii saidtain hamt alnaa
2011-08-12 14:46:00
ЭНЭ БОРОО ГОУЛДЫН ГЭРЭЭ НЬ ДУУСААГҮЙ ЮМ УУ. ЗАЙЛААСАЙ. 50 ТН ГЭДЭГ ЧИНЬ АРАЙ Ч ДЭЭ, ИЙМ НӨӨЦАА ӨГЧ БАЙДАГ ЯАЦАН МАЛУУД ВЭ.
2011-08-12 14:46:00
T8mf8l wpogpdsscxhn, [url=http://fphscdibgojs.com/] fphscdibgojs[/url], [link=http://jgbwfybsarew.com/ ]jgbwfybsarew[/link], http://fpoguvhxghok.com/
2012-01-23 07:09:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.