Array ( ) Таны өгсөн НЭГ сая шалдан хүүхэн, шотланд виски, шарсан мах болов...

Таны өгсөн НЭГ сая шалдан хүүхэн, шотланд виски, шарсан мах болов...
2010/05/17
Share |
Хүмүүс:
Компани:

Батгана явсан газар баастай, бадарчин явсан газар балагтай гэдэг шиг юм Монгол 999 гэдэг онигоо гэхэд арай том үлгэр гэхэд арай жижиг юм болж хувирлаа.

Тэр ТУЗ – ынх нь байгаа царайг нь нэг хараад байгаарай. Цагдаа, Тагнуулд хар данстай, залилан, рэкет, луйвараар шалгагдаж байсан нэр цэвэр нэг ч амьтан алга. Хаана л муу муухай бузар булай юм болно тэнд л нэр нь цохиж явдаг хүмүүс ТУЗ – д цохиж явна. Овоо хөөрхөн нийлээд хамтраад ажиллах нь гэж бодтол 1500 гаруй компани дотор нь “Монгол газар” – ын Ц.Мянганбаярын 30 гаруй компани, “Ажнай” Д.Бат – Эрдэнэ гуайн 30 гаруй, Макс группын М.Ганбаатарын “хүү,охин” нийлсэн өч төчнөөн компаниуд “цохиж” яваа нь саяхан илэрлээ.  Үүнээс гадна байгаль орчин сүйтгэж, эдүгээг хүртэл улсад өртэй яваа Мон-Лаа Ж.Энхсайхан ичих нүүргүй энд явж байна.  "Барс" хэмээх нэрээр эхэлсэн компани болгон шахуу Н.Амарбаатар гэгч нөхрийнх гэдэгийг "захын нохой" ч мэддэг бишүү.

Гэтэл "Барс" хэмээх угтвартай баахан компани тус бүр санал өгөх эрхтэй оролцож байхад ганц компанитай Дорж, Дондог нар юугаа хийж хуйхаа маажих вэ? Уул уурхайн анхан шатны ч мэдлэг үгүй, нүүрс шороогоо ялгахгүй “пацаанууд” ч ТУЗ-д байна. Адуучин залуу Д.Цэрэнжигмэдэд гадаадын хувьцаа эзэмшигчид мөнгө төлөөд сууж байх нь юу л бол. Түүх намтар, хувийн хэргийг нь хараад "хурдан мориор нүүрс зөөх нь" гэж андуурах вийдээ.  Монголын банкуудын "бодийг хөтөлсөн" сайхан түүхтэй Ц.Мянганбаярт май гээд мөнгө өгөх хүн гадаадад байтугай Монголд байхгүй хэмээн олон түмэн яриад байхад яаж болно гэж бодсон юм болдоо энэ Монгол 999.

Яг үнэндээ Монголын эрүүгийн элементүүдийн компаниудын “нийлбэр, хураангүй” гэдэг шиг юм болж, олон сайхан жирийн иргэдийн дургуйцлийг төрүүлж байна. Үүнийг мэдсэн “жижигчүүд” зүгээр суугаагүй бөгөөд “Монгол 999+” – ийн одоогийн батлан мөрдөж байгаа “Түр журам” – аар асуудлаа шийдхээр хоорондоо ярьж 200 компани санал гаргахад ТУЗ бүрэн бүрэлдхүүнээр огцрох боломжтой хэмээх заалтыг ашиглан “цэврэлгээний хувьсгал” хийхээр зэхэж байна.

Олон улсын жишигийг харвал олон жилийн дадлага туршлгатай инжнер, уурхайн томоохон бүтээн байгуулалт хийн дэлхийд нэрд гарсан геологич, менежерүүдээр ТУЗ – ын багаа бүрдүүлж олон улсын биржээс хувьцааны мөнгө хэмээн “уутлаж” суудаг болхоос биш манайхан шиг “мафийн эздээр” багаа бүрдүүлсэн “махан толгойнуудад” хэн мөнгө өгөөд сууж байх вэ? Тэгээд ч энэ багаа дэлхийд танилцуулан “хувьцаа” гаргавал дэлхий ертөнцийн элэг доог болж, Монголын хоккейн шигшээ Оросын АШТ-д тоглохдоо Шелехов хотын “Металлург” багт 0:38 - аар хожигдон дэлхийн хөх инээдийг барж байсан шиг л юм болох бизээ.

Зүв зүгээр мөрөөрөө явж байсан нөхдүүдийн нэг нэг сая төгрөг “нохойн замаар” орлоо.  Ойролцоогоор компаниудын цуглуулсан нэг тэрбум орчим төгрөг одоо хэдийнээ тэдний банкны өр, шарсан мах, шалдан хүүхэн, шотланд виски, шарсан гуя, бар, саун, мөрийтэй тоглоомонд яваад дуусаа байлгүй.

Танагтай дээрээ та хэд минь ТУЗ – аа эргэн харахгүй бол тал бүрт тарж бутрах цаг өнөөдөр үү маргааш уу?

TSAG.MN

Сэтгэгдэл
Myangaa bas bus ene humuus mongol ulsiinhaa tuluu odoo ym hiih blguidee! Eh orniihoo hishig buyang zunduu l hurtsen bh! Tegeheer naaduul chini ene ih bayrlag aa zugeer aldchihgui geed l iim ym hiij bgaa gej bi boddog! Mongoliin tsuuhun ard tumen mini Eh orniihoo tuluu neg ch gesen zuil hiitsgeeye!
2011-08-12 14:46:00
WWW.SCORPAP.COM
2011-08-12 14:46:00
TER CH TIIM SHO ENE EHNEESEE L DENDUU HURDAN ORNOOD BSN JUJUG BSNMA ODOO L UNEN TSARARI NI GARAH BH GEHDEE UG UNDESNII TOMCHUUD NIILEH NI NOGOO TALDAA MASH ZOV SHUU GJ L HELEH GD BN URD ZUGIIN HUJAAA AH HOID GAZARIIN OROS 2S ILUU MANAI HEDEN SAIN ERCHUUD NIILEED AVTSAN NI DEER L DEE HO TEGEHEER ZOV OO ZOV 1000N UDAA ZOV
2011-08-12 14:46:00
худал үнэн нь мэдэгдэхгүй юм ярьж хүний толгой эргүүлэх гэж оролдож байх юм. яг л баримттай юм ярьж логиктой дүгнэлт хий л дээ. авгай нарын хов жив шиг юм ярих юм.
2011-08-12 14:46:00
Unen ystoi zov ym bichsen bna. Manai Mongol ugaasaa deer doorgui ezengui mal shig amar ymoo. Khuuli ni kheregjikhgui ter khuuli durem baikhiin batlaj UIKH ajillakhiin khereg yundaa bgaan. Baakhan khuuli gargaad tsag zavaa zartsuulj bgaagaa gaikhuulaad suuna ter ni kheregjij bgaa ym negch ugui. Yana daa ur khuukheddee sanaa zovokh ym. Bid yakhav ingeedl ongorch gej bodokhod.
2011-08-12 14:46:00
Ekh ornii khishig buyan Myangaagiin nyalkh amraguudiin tansag unaa kharsh bolokh ni dee khoorkhii gej. Odoo bur olon avgai avch tuilj ogokh bailgui dee.
2011-08-12 14:46:00
zaluu ohid erguulj zugaatsasj bgaach uls turduu ashigtai uls ard tumendee nemertei zuil hiideg boloosoi ene humuus bugd uuriin ashig sonirhol uudgui um daa heleh ugch alga
2011-08-12 14:46:00
Энэ ТУЗ-д сонгогдсон хүмүүсийг дэмжиж байна.Монгол хүмүүс шүү дээ хүмүүс ээ.Болж байгаа нь цаашаа яваад болохгүй нэгнийг нь хусааад нүдний булай болгоод өгөхгүй юу?.Энэ хүмүүс бол яах аргагүй үхэхээс бусдийг үзсэн жинхэнэ хэрэгтэй хүмүүс шүү дээ.Цаг хугацаа бүхнийг харуулна.Монгол 999+ бол яах аргагүй цагаа олсон гэж бодож мэдэрж байна.Мөнх хөх тэнгэр минь ивээх болтугай !!!!
2011-08-12 14:46:00
GENEN ARD TUMEN MIN HUURTAJ HANAHGUI BAINA UU? IIM HUMUUS MONGOLIIG AVRAHGUI, HARIN MEDLEG CHADVARTAI IREEDUIN ZALUU HUMUUS L AVARNA.
2011-08-12 14:46:00
mongoliin niit zaluusaa uls ornii ene hetsuu tsuvuun tsagiig duusahiig ni huleej suuh bish shuud l uursduu duusgaval yasan yum be
2011-08-12 14:46:00
ilerhii bodit niitlel bnaa
2011-08-12 14:46:00
guitsetgekh zakhiral ni Batbayar gej mon yy Battour company-ii
2011-08-12 14:46:00
ene mongol 999 iig demjihgui bnaa mongoliig gants zalgih yum hiine dee ider ch tegsenees ard tumendee arai iluu huwitsaa gargah heregtei 5 tolgoin 20%
2011-08-12 14:46:00
Mongol_999 unendee tsuuhen heden luiwarchidaar udirduulsan baiguulaga 1500 company bhgui shdee 1 nuhur ni l 30, 40 n company bna geheer ene bol ayul !!!!!!!!!! ard tumen mini sertsgee
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.