Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Хар ба цагаан буюу “Нүд үнэн, чих худал”
Чих худал: Гурван тэрбумын нөөцтэй. Хөшигний цаана нуусан. Стратегийн ордод оруулах ёстой.
Нүд үнэн: Бодитой нөөц нь 85,7 сая тонн. Геологийн хайгуулын дүнд үндэслэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүгнэлт гаргаж, Ашигт малтмалын газрын даргын тушаалаар бодитой нөөцийг нь хүлээн авч, бүртгэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-т зааснаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй.
Хөшөөтийг нуусан бол Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахгүй. Олон улсын хөрөнгийн биржэд хувьцааг нууцаар арилждаггүй. Бүх мэдээлэл ил тод, түүнд нь үндэслэн хэн ч хувьцаа авч, хөрөнгө, мөнгө оруулж болдог нь ердийн хэм хэмжээ. Хувьчлагдсан уурхайг дахин нийгэмлчилнэ гэвэл өмч хувьчлалд хамрагдсан бүх аж ахуйн нэгжийг улсад буцаан хураан авч, ардчилал, чөлөө эдийн засгаас ухрах хэрэгтэй болно.
Чих худал: Дур мэдэн зам тавьсан. Ядаж хоёр, гурван сумын нутгаар дайруулж тавиагүй. Хүн амьтан огт нутагладаггүй зэлүүд газарт зам тавьсан.
Нүд үнэн: Зам, тээвэр аялал жуулчлалын сайдын 147 тоот тушаал. “Автозамын чиглэл тогтоох тухай”
Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн нүүрсний уурхайгаас Барлаг-Олон булгийн орд-Ярантын боомт чиглэлээр 328,2 км байхаар тогтоосугай.
Хянаж баталсан зураг төсөв, маршрутаар буюу Дарви, Үенч, Алтай, Зэрэг, Цэцэг, Булган сумын нутаг дэвсгэрт олон улсын зэрэглэлийн, 11 метр өргөн цардмал зам тавьж байна. 2010 онд багтаан бүрэн ашиглалтанд оруулна. Алтай сумын төвөөс 12 км, Үенч сумын төвөөс 8 км, Булган сумын төвөөс 9 км тус тус зайтай дайран өнгөрнө. Сумын төвөөс ийм зай эзгүй, зэлүүд газар нутаг биш. Дуу чимээг бодолцон сумын төвөөр шууд дайраагүй боловч ойрхон өнгөрнө. Сумын төвүүдтэй хар замаар холбогдоно.
Чих худал: Нүүрснээс эрчим хүч гарган авна гэвэл үлгэр. Тайшир, Оросоос эрчим хүчээ аваад байж болно.
Нүд үнэн: Дулааны цахилгаан станц нүүрснээс эрчим хүч гарган авч үйлдвэрлэдэг. Тайширын усан сан дүүрэхгүй, Эрээн нуур ширгэсэн, Завхан гол тасарсан, дуунд л мөнхөрч үлдэхээр байдалтай байна. Хөшөөтийн нүүрсний ордод түшиглэсэн 36 мегаваттын цахилгаан станц 2012 онд ашиглалтанд орсноор баруун бүс нутаг эрчим хүчний эрх чөлөөг олж авч, үндэсний аюулгүй байдалд эергээр нөлөөлнө. Импортын 16 мегаваттын эрчим хүчээр үйлдвэрлэл явуулах боломж хомс, үнэ өртөг өндөртэй. Дотоодын найдвартай эх үүсвэртэй болвол үйлдвэрлэл хөгжих, хот бараадсан нүүдэл суудал багасах, төсөв хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Чих худал: Ажиллагсад нь бүгд хятад. Ажлын байр бий болохгүй.
Нүд үнэн: Гэрээгээр хамтарч ажилладаг 20 гаруй компанийн 1500 орчим инженер, техникийн монгол ажилтан ажиллаж байна. Хөшөөтийн уурхайд одоогоор тогтмол 215 хүн ажиллаж байгаагаас 203 нь Монгол Улсын
иргэн. Үлдсэн 12 нь Австрали , Канад зэрэг гадаад улсын иргэн. Засмал зам тавихад орон нутгийн 450 гаруй иргэн ажиллаж, цалинд 280 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Уурхай, үйлдвэр, цахилгаан станц ашиглалтанд орсноор 1500 гаруй тогтмол ажлын байр бий болно. Улаанбаатар, Дарханд 65 оюутан уурхайн зардлаар суралцаж байгаа бөгөөд Хөшөөтөд ажиллах маргаашийн монгол инженерүүд юм. Дадлагажих, мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд орон нутгийн 200 шахам залуус хамрагдсан байна.
Чих худал: Байгаль орчны үнэлгээ огт хийлгээгүй
Нүд үнэн: ...Хөшөөтийн нүүрсний ордыг ашиглах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэн 2009 оны 10 дугаар сард үнэлгээний комиссын ээлжит хурлаар хэлэлцүүлж батлуулсан болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Ерөнхий шинжээч Д.Энхбат
Үргэлжлэл бий
“ЭНХРИЙ НУТАГ СУТАЙ” ТББ