Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Олон жил ярьсан Оюутолгойн ордын “галт тэрэг” хөдөлж, Монгол улс цулайтал баяжихна гэж ажиглагчид үзэж буй. Гэвч үнэхээр бид хөрөнгөжих эсэхэд одоогоор хариулахад эрт байна. Мэдээж хэрэг Оюутолгойд Монголыг төлөөлөн ажилах хүмүүс хэрхэн ажиллахаас ихээхэн зүйл шалтгаална. Тиймдээ ч Оюутолгойд Монголын талыг төлөөлөх ТУЗ-ийн гурван гишүүнийг ямар хүмүүсээр сонгохоо нилээн удаан маргасны эцэст Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан “Хас” банкны ТУЗ-ын дарга Ч.Ганболд нараар ачаа үүрүүлэхээр болов. Хийгүйгээрээ алдартай Н.Багабанди энэ зэргийн ачаанд сөхөрнө гэж байхгүйг олон нийт үнэлж байгаа. Мөн одоогийн ерөнхийлөгчийн зөвлөх Сангийн сайд асан П.Цагаан мэдлэг боловсролоороо хэнии ч дор орохооргүй, чадалтай олонд танигдсан нэгэн. Харин “Хас” банкны ТУЗ-ын дарга Ч.Ганболдыг З.Алтай гишүүнтэй хамт “Үүргэвчтэй аялал”-д явж байсан, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин гэдгээр нь олон нийт илүү мэднэ.
Гэвч түүнийг мэргэжлийн хүрээнийхэн өндөр боловсролтой, хэл ус сайтай, урлагт элэгтэй, Монголын элит сэхээтнүүдийн нэг гэж үнэлдэг. Мэдээж эдгээр гурван эрхэмд ачааны хүндийг үүрүүлж байгаа юм чинь ахиухан цалин өгөх нь зүй ёсны хэрэг. Монгол улсын ерөнхийлөгч ч авдаггүй 40 мянган ам.долларын цалинг халааслах болсон ТУЗ-ын гурван гишүүний нэг П.Цагаан харин цалингаа чамлангуй байна. Тэрээр “40 мянган ам.долларыг би тийм өндөр цалин гэж бодохгүй байна. Би ямар цалин хөлсийг нь бодож төлөөлөн удирдах зөвлөлд орж байгаа биш, эх орныхоо эрх ашгийг хамгаалж, Монголын ард түмэндээ хэрэгтэй зүйл хийх л гэж энд ирсэн” гэж хуучилжээ.
Монголын нэг өдөр сонин