Array ( ) Б.ГАЛБАДРАХ: Манай залуучууд 30 хүрээд л гүзээтэй болдог нь харамсалтай

Б.ГАЛБАДРАХ: Манай залуучууд 30 хүрээд л гүзээтэй болдог нь харамсалтай
2010/05/04
Share |
Хүмүүс:
Компани:

Дэлхийн хамгийн сайхан, өв тэгш залуу шалгаруулах “Дэлхийн мистер” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Б.Галбадрахтай уулзахын өмнө нэгэн танилаас нь “Галаа шиг залуус олон болоосой” гэсэн үг сонссон юм. Үзэгчдийнхээ тоогоор толгой цохидог “Дэлхийн мисс”- ийг зохион байгуулагчид үлгэр жишээ эрчүүдийг тодруулж, сурталчлах зорилгоор уг тэмцээнийг санаачлан, 1986 оноос зохион байгуулж эхэлсэн гэдэг. Энэ жил БНСУ-ын Инчон хотноо амжилттай зохион байгуулагдсан зургаа дахь удаагийн наадамд Монгол залуусын төлөөлөл анх удаагаа оролцсон нь энэ.

-Олон улсын нэр хүндтэй наадамд эх орноо төлөөлж, амжилттай оролцоод ирсэнд тань баяр хүргэе. Энэ тэмцээнд ямар шугамаар оролцсон юм бэ?

-“Desoft” студийнхэн надад санал тавьсан. Уг студи “Дэлхийн мисс” байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар нь юм билээ.

-Тэд ямар шалгуураар таныг сонгосон юм бол?

-Загвар өмсөөд найм дахь жилийнхээ нүүр үзэж байгаа болохоор дадлага туршлагыг нэлээд чухалчилсан байх. Түүнчлэн “Дэлхийн мистер” тэмцээнд оролцогчдыг гадаад үзэмж төдийгүй биеэ авч явах байдал, ёс суртахуун, олон нийттэй харилцах чадвар, боловсрол, авьяас зэрэг маш олон шалгуураар шигшдэг. Тиймээс “Desoft”-ийнхон тэдгээрийг ч бас шалгуур болгосон байх.

-Монголчууд “Дэлхийн сайхан бүсгүй” хэмээх тэмцээнийг мэдэхээс биш, “Дэлхийн мистер”-ийн талаар ямар ч ойлголтгүй. Оролцсон тэмцээнийхээ талаар сонирхуулаач.

-Тийм ээ. “Дэлхийн мистер” гэхээр манайхан бодбилдингийн, эсвэл царайлаг, биеийн галбир сайтай залуусыг шалгаруулах тэмцээн гэж ойлгоод байх шиг байна. Уг тэмцээнийг “Дэлхийн мисс” байгууллага зохион байгуулдаг. Тиймээс ач холбогдол, зорилгын хувьд “Дэлхийн мисс”-ээс дутахгүй. Энэ жилийн тэмцээнд 76 орны залуус өрсөлдсөн. Тэмцээний онцлогийг дурдвал оролцогчид авьяас, хувцас загвар үзүүлэх, хоол хийхээс бусад сорилтод багаар өрсөлдсөн. Биднийг очсон даруйд хар, шар, улаан, хөх багт хувааж, сорилтын үеэр багийнхаа амжилтад хэрхэн нөлөөлж байгаагаар дүгнэсэн нь их сонин, бас сайхан санагдсан.

-Тэмцээнд ямар амжилт гаргав?

-Спорт сорилтын үеэр шилдэг 15-д багтсан.

-Даалгаврууд хүнд байв уу?

-Зөвхөн хурд хүч, бяр төдийгүй тэсвэр хатуужил шаардсан даалгаврууд байсан тул амаргүй даваа байсан шүү. Далайн эргийн нойтон элсэн дундуур завь өргөн гүйж, хугацаа өнгөрөх тусам завин дээр дугуй тавих гэх мэтээр ачаа хүндрүүлж байсан нь зарим оролцогчийг тамирдаж унахад хүргэсэн үе ч бий. Оролцогчдын дунд кикбоксын хүнд жингийн дэлхийн аварга, хүндийг өргөлтийн тамирчид зэрэг сайн залуус олон байсан. Спорт сорилтын үеэр бид хагас цэргийн зохион байгуулалттай байснаар барахгүй, цэргийн сургуулилалтын хүнд дасгалуудтай ойролцоо даалгавар биелүүлсэн. Тиймээс зөвхөн биерхүү, бядтай байхаас гадна хурд, тэсвэр тэвчээр шаардагддаг юм билээ.

-Тэгэхээр тухайн улс орондоо их нэр хүндтэй оролцогчид “Дэлхийн мистер” тэмцээнд оролцдог байх нь ээ?

-Тийм юм билээ. Бүр зарим орнууд улсдаа мистер шалгаруулах тэмцээн зохиож, ялагчийг “Дэлхийн мистер”-т оролцуулдаг юм билээ. Тэр нь их зүгээр санагдсан.

-Сүүлийн үед монгол эрчүүдийг үнэлэх үнэлэмж эрс буурч байна. Энэ талаарх таны бодлыг сонсъё?

-Тийм ээ. Залуусыг энэ тал дээр уриалах нэвтрүүлэг, мэдээлэл ч их хомс юм. Манай эрчүүдийн олонхид харилцааны соёл, биеэ авч явах байдал төдийгүй гадаад байдалдаа ч анхаарал тавихгүй байх хандлага ажиглагддаг. Тиймээс манай улсад ийм төрлийн тэмцээн зохиож, үлгэр жишээ залуусыг оролцуулбал эрчүүд өөртөө дүгнэлт хийж, дутагдлаа засах байх.

-Биеийнхээ галбирыг хадгалахын тулд спортоор хичээллэдэг гэсэн ойлголт эрчүүдийн дунд үгүй. Та ямар спортоор хичээллэдэг вэ?

-Ажиглаад байхад манай залуус биеийн галбиртаа огт анхаарал тавьдаггүй. Мэдээж фитнессээр хичээллэн биеэ хөгжүүлдэг залуус бий л дээ. Гэхдээ монгол залуусын олонх нь 30 дөхөөд л гүзээтэй болчихдог. Тэгээд бүр зарим нь түүндээ хайртай байдаг гээч. Уг нь бол тэр чинь амьдралын буруу хэвшил сонгосных нь баталгаа, бахархаад байх зүйл биш шүү дээ. Миний хувьд регби, сагсан бөмбөг, хөлбөмбөг, фитнессээр хичээллэдэг.

-Регби гэв үү?

-Тийм ээ. Барууныхан сайн мэддэг ч, манайхан тэр бүр мэддэггүй. Америк хөлбөмбөгийн эцэг хэмээгддэг энэ спорт хамгийн эрсдэлтэй спортын төрөлд ордог. Зарчмын хувьд америк хөлбөмбөгтэй адилхан. Гэхдээ хамгаалалтын хувцасгүй байдаг тул бэртэл гэмтэл авах нь их. Шөрмөс сунаж, гар хөл хөхөрч хавдан, тохой бяцрах асуудал байнга л гарч байдаг. Би Монголын регбигийн шигшээ багийн тамирчин. Бид багаараа Азийн регбигийн тэмцээнд оролцоод гуравдугаар байрт шалгарч байлаа.

-Монголчууд багаараа тоглодог спортод авьяасгүй гэдэг нь худлаа байх нь ээ?

-Монголчууд харин ч баг болон тоглохдоо сайн юм билээ. Бие биенээ ойлгож, нягт хамгаалалт бий болгож чадсан нь бидний хамгийн том давуу тал болсон. Сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг спортын хувьд тамирчид тухайн төрлийнхөө мөн чанарыг ухамсарладаггүйд байдаг юм болов уу гэсэн бодол төрдөг. Манай дасгалжуулагч биднээс архи тамхи хэрэглэхгүй байх зэрэг ёс суртахууны төлөв түвшин байдлыг ч шаарддаг. Ер нь спортын мөн чанар бол ёс суртахууны хүмүүжил олж авах явдал. Харин үүнийг монголчууд мөнгө олох хэрэгсэл мэт буруугаар ойлгоод байх юм.

-Таны бодлоор загвар өмсөгч гэдэг хүнд мэргэжил мөн үү?

-Энэ их харьцангуй ойлголт. Нэг талаас харахад загвар өмсөгчийн ажил хялбар. Харин олон жил энэ салбартаа дагнаж, мэргэшсэн хүмүүсийн хувьд хүнд алба.

-Чи анх ямар зорилгоор загвар өмсөгч болсон юм бэ?

-Би бүр 10 жилд байхаасаа л бизнесийн салбарт хүч сорино гэж төлөвлөсөн. Харин үүний тулд гадаад төрх, хэв маяг, имиж бүрдүүлэх талаар тодорхой мэдлэгтэй болох хэрэгтэй гэж бодсоноос загвар өмсөгч бэлтгэх дамжаанд суралцсан. Загварын ертөнц гэдэг хүнд гоо зүйн мэдлэг, биеэ зөв авч явах чадвар, харилцааны соёл зэрэг олон талын чадвар суулгадаг өвөрмөц салбар. Харин хүмүүс нэр хүнд олох зорилгоор загвар өмсөгч болж, зарим нь бүр дамжаагаа ч төгсөөгүй байж “Би загвар өмсөгч” гэж цээжээ дэлдэн, энэ салбарынхны нэр хүндийг унагаад байна.

-Гаднын улс орнуудад энэ мэргэжил хэр нэр хүндтэй байдаг вэ?

-Багагүй нэр хүндтэй мэргэжилд тооцогддог. Загвар өмсөгчдийг такстай үйлчилгээний газрууд ямар ч хураамж авалгүй үйлчлэх жишээтэй. Хэрэв би барууны оронд очоод “Би загвар өмсөгч” гэвэл хүмүүс “Тийм үү. Ямар сайхан юм бэ” гэх байдлаар хүлээж авна шүү. Тиймээс авах цалин ч өндөр. Хааяа нэг загварын шоунд оролцоод байхад л өөрийгөө тэжээчих жишээтэй.

О.УНДАРМАА Өнөөдөр

Сэтгэгдэл
unen shuu. fitness-r humuus hicheelleh hergtei.ene chine neg talaas goo saihan bolood zogsohgui eruul mended asar ih nuluutei shuu dee. humuusee oroi ajil taraad bar hesej bhaar 2 tsag dasgal hiih yumuu zaland bumbug tolgoj bgaachee. neeree l manai erchuud 30 huruwuu gui yu l guzeetei boldog. uneheer muuhai haragddag... muuhai haragdahaas gadna ter chine tanii naslah hugtsaag boginosgoj bgaa shuu dee.....
2011-08-12 14:46:00
KHUZVAA MUU MANGAR BAZAAN NASAARAA IH SPORT TER TUSMAA MERGEJILIIN SPORTOOR YVLAA ZODOG TAILAAD CH TA NAR METIIN NUSAN BURANTAGIIN HIIJ CHADAHGUI DASGALIIG HIIGEED BAIHAD GUZEE SUUGAAD BAIGAAG YU GEH VE MAL MINI ENEND HARIULT AVMAAR BNA YU CH MEDEHGUI TER TUSMAA BIOHIMI SPORTIIN SHUNJLEHE UHAANII TALAAR MUN HUNII TSUSNII BUTEZ ANGILAL, HUN BOLGONII BIOLOGIIN BUTEZIIN TALAAR YU CH MEDEHGUI BAIJ NEG MUU MANGAR SHEES INGEJ TOM YRIJ BOLOHGUI BAIH MINII HUVID TSUUHEN HEDEN PRO TAMIRCHDIIN NEG NI GEHDEE NEG MANGAR HODOODNII HORHOITOI MANGAR NUSAAK YU CHMEDEHGUI BAIJ MONGOLIIN TULEE UURSDIIGEE ZORIULJ YVAA ZALUUSIIG YNZ YNZAAR TSAAD UTGAARAA DORMJILJ BAIGAAD DURGUI HUREED UUNIIG BICHLEE HATUU BICHSEN BOL UUCHLAARAI
2011-08-12 14:46:00
nice bietei yum bn le shv. haraad bhnee.
2011-08-12 14:46:00
ene uurtaigaar sanal bichsen hunii zuv shuu ymar ch oilgolt bolovsrol geh ymgui baij mongol zaluuchuudaa muulj bolohgui baih uneheerdasgal hiigeed hooloo soigood baihad targalaad bna yah ve
2011-08-12 14:46:00
mergejiliin sporttoi harizuulval ineedtei ymand orchihood teriigee reklamdaad baigaa ymuu haashaa ym ene amisgaag beijing expresst oruulah ymsan yaj guleg boloh bol
2011-08-12 14:46:00
zagvar umsegch nar er emgui bugd l YNHANUUD ...............
2011-08-12 14:46:00
zaluu nas gedeg ugaasaaa l saihan sh dee zaluu buh humuus l yag zagvar omsogch shig bdag gedegt bi itgedeg....daanch bugd oortoo itgelgui l bdag bolohoos.............itgeltei bgaa ni iim teneg heden bastaanuud
2011-08-12 14:46:00
Goe zaluu bn shuu. Amjilt husie!
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.