Array ( ) Т.Ганди, С.Ламбаа нарыг огцруулах марафон эхэлжээ

Т.Ганди, С.Ламбаа нарыг огцруулах марафон эхэлжээ
2010/04/29
Share |
Хүмүүс:
Компани:

МАХН-ын залуус намын даргынхаа тэргүүлж буй танхимыг "эвдэх" тактик боловсруулсан байна-

С.Баярын тодорхойлсончлон стандарт бус хамтарсан Засгийн газрыг дэнжигнүүлэх их хөдөлгөөн улс төрийн хүрээнд өрнөж эхэллээ. Хүчтэй сөрөг хүчингүй засаглалын авторыг ирэх сард Америкаас ирэхэд улстөрчид чамин "бэлэг"-тэй угтахаар сав, баглааг нь хэдийн зэхжээ. УИХ дахь МАХН-ын 26 гишүүн уг нь С.Баярт хаягласан "захидал"-аа өнгөрсөн намар хүргүүлэх гэж байсан.

Гэвч шийрэгнэсээр байгаад "С.Батболдод" хэмээн буруу хаяглаж, "Улс төрийн нөхцөл ээдрээтэй болох нь байна шүү" гэдгийг давхар анхааруулсан билээ. Эзнээ олоогүй эл "захидал"-ыг УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Ж.Сүхбаатар нар өнгөрсөн долоо хоногт МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдод гардуулсан.

"Элсний 13", МАХН дахь "Уламжлал, шинэчлэл Ардчилал, шударга ёс" жигүүрийнхэн шаардлага нэртэй сануулгаа С.Баярт гардуулах ёстой байсан ч хэт хашир загнаж, намын Бага хурлын XI хуралдаантай золгосон. Харамсалтай нь С.Баяр намын даргын албаа өгч, тэдний шаардлага ач холбогдлоо алдахад хүрсэн ч С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар уг санаачилгыг ажил хэрэг болгоход бусдыгаа нэлээд ятгасан дуулдана. Тэд энд, тэндэхийн viр өрөөнүүдэд энэ тухай сэм ярихдаа "Бидний үе ирсэн.

Ер нь 1950-1960-аад оныхон яадаг юм бэ. Тэд авдгаа авч, хашдагаа хашиж ханачихсан хүмүүс. Шинэчлэлийн автороор тодорцгоон намын даргад шаардлага хүргүүлэн имижээ өргөж, улс төрд ноёрхлоо тогтооцгооё" тэнцсэн аж. УИХ дахь МАХН-ын бүлэгт тэрслүү 26 олонх болох нь тодорхой. Тиймээс давуу талаа ашиглаж, хамтарсан Засгийн газраас хувь хүртэх санаачилгыг залуучуудын фракци сэдсэн нь энэ. С.Батболдын танхимд 1970-аад оны үеийн хоёр залуу сайд бий.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар. Хамтарсан Засгийн газрын тэргүүн ийм сонголт хийсэн нь МАХН-ын залуусын амбицийг ихээхэн хөдөлгөжээ. Залуучуудын фракци намынхаа даргын тэргүүлж буй Засгийн газраас хэн, хэнийг золигт гаргах вэ. Ийм нэгэн асуулт эзнээ олж ядан "тэнүүчлэх" болов. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарыг огцруулах марафон өрнөж эхэлжээ.

Т.Гандигийн тухайд, экс Ерөнхийлөгчийн хүн, "Элсний 13"-ын нэг. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярийн улс төрийн тавцан дахь хүч суларсан тул Т.Гандитай манатай байгаа. Тиймээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдыг огцорлоо гэхэд тулж, түших хүн цөөн. МАХН, Ардчилсан намынхны хорхойтой араанд зуугдаж, эрхэлж буй алба нь хүн бүрийн шуналыг хөдөлгөж буй нэг хүн бол С.Баярцогт. Гэхдээ өөрийн гэсэн орон зай, хүч, хүрээлэл, бас хамгаалалттай болсон түүнийг унагахад хэцүү. Тиймээс хүний, өөрийн намынхан хүч хавсран байж, түүнийг огцруулах гэж зүтгэх биз.

Тэрслүү 26 ч үүнийг сайтар тооцоолж, түүний эсрэг хөдлөхөөр зэхэж байна. Чухам яаж гэдэг нь ч бараг тодорхой. Тэд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Т.Гандигийн суудалд зүтгүүлэх нэрийдлээр олны анхаарлыг саринуулж, С.Баярцогтыг түлхэн унагах бодолтой байна. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ч яах вэ. Гахайн ханиад, "Үдийн цай"-наас сурагчид хордсон асуудал гэхмэтчилэн түүнийг ноолох шалтаг мундахгүй.

Гэсэн хэдий ч мань хүн "Эрүүл мэндийн сайдын албыг над шиг хаших хоншоортой хүн УИХ-д байхгүй" хэмээн мэдэгдсэн нь гишүүдийн "аллерги"-г багагүй хөдөлгөсөн. МАХН-ын тэрслүү 26 гишүүн С.Ламбааг огцруулах асуудал тавилаа гэхэд хүч нэмэх олон хүн чуулганы танхимд байх нь гарцаагүй. Ардчилсан намынхнаас нь ч үүнд идэвхтэй оролцох нь лавтай.

МАХН-ынхан хамтарсан Засгийн газраас "тоосго" сугалах ажлыг ийн эхэлж байгаа бол Ардчилсан намынхны шийд хараахан тодорхойгүй байна. Тус намын дэргэдэх Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч нар өнөө орой цуглаж, энэ талаар нухацтай хэлэлцэхээр болжээ.

Улс төрийн тойм

Сэтгэгдэл
oyunhorol gedegees Gandi bol hamaagui deer sangddag um.Oyunhorol bol har energi ihtei evgui hun haragdaad baidiin
2011-08-12 14:46:00
Энэ 2 одоо болсон, болих хэрэгтэй
2011-08-12 14:46:00
naad teneg gandi chin hyataduudiig gadnaas oruulj ireh tosol bolowsruulsan teneg mal bgaan!!
2011-08-12 14:46:00
zuv ta nariin ue irsen deer ni nemeed nymdorjiig zailuul
2011-08-12 14:46:00
10 жилдээ хичээлдээ муу байсан Гандигаар удирдуулахаар ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Болимоор юм.Хүний мөсгүй муухай эмэгтэй.
2011-08-12 14:46:00
ene 2 odoo boloo bid ene-g hiisen gej heleh uym bga uym uu
2011-08-12 14:46:00
Gandi yls turd heden jil bhdaa uy hiivdee heden hamaatnyydaa bayajyylaad iish n tiish yavuulj huljsun hugiin avgai odoo zaigaa tavij ugmuur yum
2011-08-12 14:46:00
hun muulna gedeg bol sin yawahguin shinj temdeg. ene muulj baigaa humuusiin ajil vils hezee ch bvtehgui. dandaa hun muulahaar, dandaa butel muutai l yawna gesen ugee
2011-08-12 14:46:00
oyunhorol eh hun, emegtei hun. tvvniig muulj yah yum be? sain ch uls turch. gehdee said boloh boloogui. arai beltgegdeegui ee
2011-08-12 14:46:00
10 jildee hicheeldee yamar baisniig ene teneg nuhur yaj medeh yum be? ene huniig medehgui bolood l ingej yarij baina shvv dee
2011-08-12 14:46:00
gandi sain uls turch. ene hund onoo, aldaa baigaa. medeej alddaggui hun baihgui shvv dee. onoson ni ih gej bi huwidaa boddog yumaa.humuus neg negendee yagaad ingej ih ataarhdag yum bol doo? tiim ih ataarhaad baigaa yum bol humuus uursduu songuulid ursulduj, darga bolj bolno shvv dee. ingeed darga bolohoor ni muulaad, doromjlood vzie. yah bol doo? bur vhehees naaguur yum bolno shvv dee
2011-08-12 14:46:00
er ni gandi ch bai, oyunhorol ch bai bugd l saidiin ajil hiij chadnaa. ene huuhnuuded chadwar buren baigaa. hamgiin gol ni bid ene humuusiig uursduu songochihood araas ni olon doloon yum yarih hereggui ee. tiim biz dee?
2011-08-12 14:46:00
zaawal gandi, lambaa 2-g unagaah geed baihdaa yadag yum be? unawal bugd l unag. yum hiij baigaa humuusiig oroldoj yah geed baigaa yum be? tiim ih zawtai baigaa yum u? ternii orond bugdeeree niileed hotiin har utaag arilgaj tsewer agaartai bolmoor baina shvv dee. bas mashinii buglurch baigaa baidliig hardaa. undnii usaa hairlah tsag bolchihood bainaa. hun muulj baihaar iim zuilee hamtraad hiimeer l baina shvv dee.
2011-08-12 14:46:00
sain ywahad sadaa mundahgvi gegcheer manaihan odoo boliy bvsgvichvvddee amjilt hvsie
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.