Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зэс хайлуулах, боловсруулах vйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхний дvгнэлтийг сонслоо.
Тогтоолын төслийг анхны хэлэлцvvлгээр нь батлахыг гишvvдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжvvлэхээр гараа өргөсөн юм. Мөн хэд хэдэн асуудлыг нээлттэй vлдээсэн юм. Энэхvv асуудлуудыг олонхоороо хэлэлцэж, зөв гарцыг олно хэмээн байнгын хорооны гишvvд ам нэгдэв.
Тодруулбал, ажлын хэсгээс зэс хайлуулах боловсруулах vйлдвэр барьж байгуулах зураг төслийн ажлыг Концессийн гэрээгээр “Эрдэнэт” vйлдвэрээр хийлгvvлэх талаар Засгийн газарт энэ эрхийг нээлттэй vлдээв.
Мөн Зэс хайлуулах vйлдвэр барьж байгуулахдаа хvн, байгальд хоргvй дэлхий дахинд одоо ашиглаж байгаа технологийг ашиглах нь зvйтэй. Иймээс зэс хайлуулах боловсруулах vйлдвэрийн Техник эдийн засгийн vндэслэлийг нээлттэй vлдээлээ.
Засгийн газарт гадаадын компани 150 мянган ам.доллараар ТЭЗV-г хийгээд өгч болох талаар санал ирvvлжээ. Гэвч тvvнийг нь төсөвт суулгаагvй байгаа тул нээлттэй vлдээсэн болохыг ажлын хэсгийн ахлагч Л.Гантөмөр танилцуулсан юм.
Тvvнчлэн vйлдвэр барих хөрөнгийг тодорхой болгохыг Засгийн газарт vvрэг болгох талаар тусгажээ. Зэс хайлуулах боловсруулах vйлдвэр барьж байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх шатанд УИХ-ын гишvvн Н.Батбаяр нар “Зэс хайлуулах боловсруулах vйлдвэр байгуулах бодлогоо Засгийн газар ирэх аравдугаар сарын 1-ний дотор багтаан УИХ-д оруулж ирэхгvй бол Эрдэс баялаг, эрчим хvчний сайдад хариуцлага тооцох ёстой” гэсэн саналыг гаргав.
Л.Нинжсэмжид /Нийгмийн толь/