Array ( ) Хөшөөт нутгийнхнаа ядуу байлгах садист хүслийн золис уу?

Хөшөөт нутгийнхнаа ядуу байлгах садист хүслийн золис уу?
2010/04/26
Share |
Хүмүүс:
Компани:

Тогтоогдсон нөөц, бизнесийн ашгаараа Тавантолгой мэтийн том “толгой”-нуудын дэргэд цайны аяга шиг жижигхэн Хөшөөтийн  уурхайн талаарх хар пиарыг дэгдээгчдийн “өвчин” сард нэг удаа хөдөлдөг юм. Сард нэг дахидаг энэ “шизо” сэтгэцийн өвчин биш ч сэтгэл зүйн учир шалтгаантай атаа хорслоос үүдэлтэй. Орон нутгийн жижигхэн уурхай байхад нь хувьчилж аваад хайгуул хийх, цардмал зам тавих, цахилгаан станц барих хөрөнгө оруулагч олж, төсөл боловсруулж дөнгөөгүй, эсвэл өөрийн болгох гээд чадаагүй, өнөөдөр шүлс нь гоожсон цөөн хэдэн хүн жинхэнэ цаад эзэд нь юм. Хөшөөтийн уурхайг хувьчилж аваад, ганц хоёр трактор, бульдозерыг нь махалж задлаад, хүрз жоотууны эрин үе рүү буцааж ухраасан Цэдэнбал гэдэг нөхөр гэнэт “элгэн нутаг Сутай” ТББ-ын тамга, гэрчилгээ авч, Хөшөөтийг сонинд алдаршуулсан хүн. Байгаль орчны сайд асан, “Эрэл”-ийн намын И.Эрдэнэбаатарын хамаатнуудыг хувьчилж авахад нь хөөцөлдөөд бараагүй, Ховдод байнга нэр дэвшиж, үргэлж өвдөг шорооддог, МИАТ-ын экс дэд захирал Н.Хүрэлсүх ч Хөшөөтийн төслийг нураахаар айлгадаг ажилтай.


Хөшөөтийн хэмээх орон нутгийн жижигхэн уурхайд хөрөнгө оруулбал ашигтайг ухуулан ятгаж, уяруулан зөвшөөрүүлж чадсан эрхэм бол МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд. Цагтаа хориод мянган малаа нэгдэл, нийгэмд тушааж, Цэцэг сум, Цэцэглэх нэгдлийн даргаар ажилласан өвөө Лханаасүрэнгийнхээ нутгийн үүцийг задалж, өөд нь татуулах төсөл рүү мань эр “Шинэ дэлхий” группын босс, Америк, Хонконгийн иргэн Саймон Лууг оруулж чадсан юм. Өнөөдүүл нь ч шуудай нүүрс, шанага түмпэнгийн хэмжээнд сэтгэхтгүй нь тодорхой. Хайгуулд нь хөрөнгө зардал хаяж, коксжих боло эрчим хүчний 87 сая тонн нүүрсний нөөцтэйг тогтоон батлуулж, ердөө сарын дотор хувьцааг нь Хонконгийн хөрөнгийн биржэд гаргажээ. Хэдэн арван мянган хүн хувьцааг нь ашигтай гэж худалдан авч, 200 сая хонконг долларын хөрөнгө оруулаад байна. Хөшөөт-Ярантын 340 км засмал зам энэ зун, намартаа ашиглалтанд орно. Нүүрсээ зөвхөн экспортлоод зогсохгүй, цахилгаан станц барина. Тэр нь баруун таван аймгийг Оросын цахилгааны хараат, дээрэнгүй байдлаас тусгаар тогтнуулах ба Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын ус нь дүүрэхийг хүлээсээр харанхуй тоггүй суугаа орон нутгийн иргэдиййн магнай тэнийх юм. Өөрийн гэсэн гэрэл гэгээтэй болчихвол жижиг дунд үйлдвэр эрхэлнэ, төлбөр ялбар нь ч хямд. Хөшөөтийн уурхай 2009 онд Ховдын төсөвт 400 гаруй сая төгрөгийн татвар тушаасан нь энэ аймгийн бүх компанийн төлж дөнгөдөггүй мөнгө юм. Улсад ажлын байр, гааль, ашгийн хэдэн тэрбумыг төлжээ. Уурхайд ажиллах 64 оюутны сургалтын төлбөрийг дааж байгаа бөгөөд эхний арав нь энэ хавар төгсөж ажилдаа орно. Орон нутгийн иргэдэд өвөл түлэх нүүрс, үргэлж ажиллах мэргэжил, бизнес эрхлэх зээл, сумдад тариа ногоо тарих техник төхөөрөмж, халуун ус барих зэрэгт хэдэн зуун саяын буцалтгүй тусламж олгосон байна.


Д.Очир

Сэтгэгдэл
tiim shuu bi hushuuted amidarch ajillaj bgaa hushuutiin irgen bna. Ug ni ungej ehluulsen ajlaa tsaash yrgeljluuleed ene yariad bgaa yumaa egleed hiichihvel Hushuuted amidarch bgaa 100 garui orhiin hunii amidral tsetsleh geed l bna.Tuunees bish tsetseg, darvi sumand amidraad bid yamar ch ajilgui hetsyy blaa. Huuchin yaduu tarchig bsnaa bodvol ch odoo amidral deeshilj l bna. Ajiltai, tsalintai, bas unegui tsahilgaan, us ene companii achaar hereglej bna.Zasgiin gazar ene ajliig demjeed batlaad uguusei l gj zalbirch bna da.
2011-08-12 14:46:00
ÌÎÍÃÎË×ÓÓÄ ÀÆ ÒªÐÆ ÀÌÜÄÀÐ× ÁÎËÎÕ Á¯Õ ͪÕÖªËÈÉà Á¯Ðį¯ËÆ ªÃªÕ ÕÝÐÝÃÒÝÉ Ø¯¯ ÁÎËÆ ÁÀÉÃÀÀ ÍÝÃÝÍÄÝÝ ÓÐÀÌ ªÃªÕ ÕÝÐÝÃÒÝÉ.ÀÆÈËËÀÀ ¯ÐÃÝËÆË¯¯ËÝÕ ÕÝÐÝÃÒÝÉ ÇÎÐÈÃÒÎÉ ÁÀÉ.
2011-08-12 14:46:00
BOLOODOO NEG COMPANY CH GESEN HER HEMJEEGEEREE ULS ORONDOO NEMER BOLJ ARD TUMENDEE TUS BOLJ BGAA NI
2011-08-12 14:46:00
хөшөөөтөд ажилаж амьдарч байгаа ах эгч бүх хүмүүст амжилт хүсэе
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.