Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Хакухо аваргын хайртай эхнэр Саяако Монгол хэл үзэж, монгол хоол хийж сурсанд дархан аваргын гэр бүл тун ч ам сайтай байна билээ. Анхандаа жаахан талгүй байсан аварга маань хүртэл харийн бэрийнхээ хайр халамжинд урхидуулан, бэр маань одоо Монгол иргэншилтэй болчихвол ч хэмээн бяцхан мөрөөдөж суудаг болсон гэх. Хэрхэхийг цаг хугацаа харуулаад л өгнө, Мөөеө аваргын мөрөөдөл биелээ ч бил үү юмыг яаж мэдэхэв. Тэгвэл тун удахгүй тал нутагтаа ирж хуримлах хосууд маань хоёр биенээ хэн гэж дууддаг бол. Ихэнх залуу хосуудын адил хайраа ч юм уу арай эелдгээр дуудалцдаг бол гайхаад байх юу байхав. Японд ямар байдгийг мэдэхгүй юм. Ямартай ч Саяако нөхрөө тун дарууханаар Хакухо бүр хааяа Ёкозуна гэж хүртэл хүндлэн дууддаг гэсэн шүү.