Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Ар Монголын алдарт дуучин Болдыг рок попын ертөнцөд хэдэн сайхан авъяаслаг охин хөтлөн оруулж ирсэнд талархах хүн олон. Зүс царай, бие хаагаараа хэний хэнбугайг ч "давж унах" "B" продакшны хэд дотроо ч халууханд тооцогддог дуучин бүсгүй бол Агиймаа. Фэн залуусынхаа овоо хараанд үргэлж гунхдаг Агиймаа бүсгүйчүүдийн хэл амны байнгын бай гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн үед дуучин бүсгүйн шоучин, шөнийн амьдралтай тухай дурсахаа больж, нөхөрт гарч, намба сууж байгаа хэмээн цуурах болж. Хөөрхөн бүсгүйг өөрийн болгосон тэр "хоншоортой" залуу нь Монголын нэлээд томоохон бизнесмений хүү аж. Дашрамд хэлэхэд дуучин Агиймаа яг одоогоор Америкийн Монголчуудад ая дуугаа өргөж яваа юм.