Array ( ) Монголын шүүх дэггүй Дээгийгээр тоглуулахаас татгалзав

Монголын шүүх дэггүй Дээгийгээр тоглуулахаас татгалзав
2010/04/19
Share |
Хүмүүс:
Компани:

Соёлын тэргүүний ажилтан, 2009 оны Монголын нийтийн дууны шилдэг дуучин, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг арай хийж нэг юм “Ганц худаг”-т хорьж гэнэ. “Би зүрх сэтгэлээсээ дуулдаг”, “Би эх оронч хүн. Төрийнхөө соёмбыг тархин дээрээ залсан хүн” гэх мэтээр аархах дуртай Т.Дэлгэрмөрөн ажлаа хийж явсан цагдаагийн эрүүл мэндэд халдсан хэргээр шүүхэд дуудагдаад удаж байна. Өмнө нь хар тамхины хэргээр сэжиглэгдэж байгаад ямар ч гэм буруугүй хэмээн ялаас мултарсан. Үүнээсээ өмнө өдгөө дэлхийгээр тойрон аялж буй Амайг зодож, тархийг нь гэмтээсэн. Гэсэн ч тэрбээр тухайн үед Амайг Монголоос явснаар нь далимдуулж байдаг муу үгээр булж, гэмгүй цагаан тагтаа мэт өөрийгөө өмгөөлөөд авсан удаатай.

Мөн “Би өмгөөлөгчөө солино. Шинэ өмгөөлөгч авсан. Хэрэгтэй танилцтал нь шүүх хурлыг хойшлуулж өгөөч” гэдэг хүсэлт гаргаж, өөрийгөө түр амраасан. Дараа нь “Хуучин өмгөөлөгчөө авлаа” гэж бас л шүүх хурлыг хойшлуулсан. Эцэст нь “Бие муу. Босч чадахгүй нь, уучлаарай” гэж хэлээд дахин хугацаа сунгасан.

Ийн Монголын шүүхийг хэрхэн аргалж болохыг үлгэрлэсэн дуучин залууг өнгөрсөн долоо хоногт “Ганц худаг”-т хорьсон байна. Ингэхдээ нийслэлийн шүүхийн шүүгчид ч “Энэ залуугаар шүүхийг доромжлуулахгүй” хэмээн шазуур зууж буй бололтой. Арга ч үгүй биз. Жирийн иргэнийг бараг л долоо хоногийн дотор хорихыг нь хорьж, суллахыг нь сулладаг тэдний хувьд Т.Дэлгэрмөрөнгийн дуулдаг нь чухал биш шүү дээ. Шүүхээр тоглож сурсан Т.Дэлгэрмөрөнд л Монголын шүүх засаглал үйлчилдэггүй юм бол яах гэж ч шүүх байх билээ дээ. Хүн зодож, гэмтээчхээд “Бие муу” хэмээн бултаад байдаг тэрбээр энэ хугацаанд бие даасан тоглолт хийж, цомог гаргаж, сурагчдын дундах уралдаан тэмцээн шүүж хэрэндээ л хөөрхөн бизнес хийгээд амжсан. Халтуур хийх болохоороо эрүүл болдог, хариуцлага хүлээх болохоор өвчтэй гэдэг түүнд оноох ялыг нь оноож, шийтгэх ёстой хуулиар нь шийтгэхгүй бол одоо ч арай хэтэрч байна аа. Бүх хүнд ийм давуу эрх олгож чадахгүйгээс хойш шүүгчид ч ажлаа зүй ёсоор нь хийгээсэй билээ. Танхай дуучны хэр дуулдаг нь чухал бус харин шүүх шударга ажиллах нь манай нийгэмд тустай шүү дээ. Дараагийн пээдгэр Дэлгэрмөрөнг өлгийдөж авахаасаа өмнө Монголын урлаг ч ёс зүйн шалгууртай болох хэрэгтэй биз ээ.

Г.Отгонжаргал

Сэтгэгдэл
W W W . M O N G O L J I N G O O . M N
2011-08-12 14:46:00
zuv muu novshiig hiisen hergii ni uuruul
2011-08-12 14:46:00
dajgui sain zaluu shdee.yahav zugeer mongol er hunii zAN NI ILUUL BDAG BAIH.saihan setgeltei zaluu bna lee shuu deegiidee amjilt huseye
2011-08-12 14:46:00
manai shuuh huuli ingeed heden tugrug atguulsan hund uilchildeggui yum. Mani metiin amitan udiid hund haldsan bol deelee humurchihsun l bgaa.
2011-08-12 14:46:00
ter umuuruud baigaa hun chi ter huniig sain tanihgui baij ter chine dandaa heruul uruul hiij yvdag novshiig nasaaar ne shorond horivol taarna niigemd hen negen gemt hereg hiisen baival ylaa huleehl ystoi
2011-08-12 14:46:00
hulli hun burd adil tegsh uilchleh estoi gevch manaid ene huuli uilchildeggui.gehdee ene udaad shuuh sain ajillaj bj shig bn ter tsagdaa bol tsaaguuraa ih ym hiij bgaaldaa.mani metiig zodson bol zugeer garuul garah bh Deegii
2011-08-12 14:46:00
ene khen yum be duulna gej zavgar yzyyleed duusdag yum bj. ene khyniig duuchin gevel tom endyyrel shorond ni ter nyd muutai lkhagvaatai ni yavuulakh kheregtei shy dee
2011-08-12 14:46:00
muu ongiroo nobshiig horih heregteishdee oriigoo yu gej boddog ym matar hurtel gomdhoor tsaraitai usnii uher hajuudni 90 60 90 baih baihaa te zaluusaa bugd sanal neg gedegtei bi 100 hubi itgeltei b na
2011-08-12 14:46:00
muu nobshiig tendni nasaar hadah heregtei
2011-08-12 14:46:00
Наад муу лалараа аваад ир баньди болгоод өгие,Тэрний дуулдаг монголдоол биз ,их томордог баньд гээ биз,чи наранд биш нарсанд байх мангар бацаан шүү,
2011-08-12 14:46:00
manai mongolchuud uneheer hunii muud durtai yum aa....naad DEEGII-D CHINE BID L MEDEHGIU BOLHOOS BISH AVAH YUM ZONDOO L BAIGAA SHDEE..HUNII UL SHAGAIHAA BOLIMOOR YUM
2011-08-12 14:46:00
муу онгироо новш чодоо жинхэнэ нарсны баньд болсон доо
2011-08-12 14:46:00
iimerhvv nohdvvd ih shvv urlagt ch bish amidrald mair olon ulun nowshnuud
2011-08-12 14:46:00
Deegii har mulguu tolgoi, er ni medleggui hun l iim bdag sh dee. Uunii hajuud Amai yum uzej, nud tailsan seheeten ailiin huuhed. Amai hamaagui deer...br
2011-08-12 14:46:00
yostoi unen. MN-iin tur tsagdaagiinhan doromjluulj baij say l ajlyinhaa utga uchriig oilgov bololtoi. Odoo ene ni show l bish baigaasai gej husye.
2011-08-12 14:46:00
äýëãýðìºðºíãèéí ø¿¿õ õóðàë ÿã îäîî Áàÿíç¿ðõèéí ø¿¿õ äýýð áîëæ áàéíà ø¿¿
2011-08-12 14:46:00
uul ni saixan duuchin daanch tolgoi muutai ongiroo bolohoor l iim baidald orj bgamdaa xairan zaluu haramsaj bna odoo yaaya gexev uuriinh ni hiisen heregee uurex l bolj dee.haramsaltai bna deegi mini uhaalag bj gemeene chinii hiisen nugel chamd urshuul avchranadaa
2011-08-12 14:46:00
arhinaas bolj bgaa yum shu de uhaan suumaar yum da tegeed huniig buruutgaj bodohoo bolibol taarnaa end hun bolgon chinii esereg bna da deegii min. naiz chin germanaas tungaa chin
2011-08-12 14:46:00
mongoliin hyyli shydraga ynenii tald zogsoosoi gej bodoh iym. ynen gej bhgyi bolson geed uursduu mungund yichilgee bolioch ee. ene bydyyn zalyy elentsegiin ni od bhav...ene ydaa shyyhed bayarlalaa
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.