Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Холливудын хос Анжелина Жоли, Брэд Питт нар даваа гарагт Боснид иржээ. Дайн дууссанаас хойш 15 жил өнгөрсөн ч Боснийн иргэд нутагтаа буцах боломжгүй байгаа явдалд анхаарлаа хандуулахаар тэд энд ирсэн байна. Тэд хэвлэлийнхнээс хол байгаа аж. Жүжигчин хос ням гарагийн орой Боснид ирсэн гэж Сараево хот дахь НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Ассошиэтед Пресс агентлагт мэдэгдсэн байна. НҮБ-ын мэдээлснээр, Боснийн дэд бүтцийг сэргээн босгох ажил хангалтгүй байгаа болон барилга, орон сууцыг сэргээн засварлаагүй байгаа учир иргэд нь нутагтаа эргэн ирэх боломжгүй байгаа аж. Жоли энэ аяллынхаа үеэр дүрвэгсдийн байранд зочлохоор төлөвлөжээ. Жоли, Питт нар Венецээс хувийн нисэх онгоцоороо Сараево хотод ирсэн гэж хэвлэлээр мэдээлжээ.
С.Отгонбаяр Монцамэ