Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Нэг ийм нэхэл хатуутай хувьсгалч "Тvвдэнгийн Бор" гарч ирнэ гэж энэ цагийнхан тєсєєлж байгаагvй биз.
Юуны тvрvvнд ховор л хvн гэдгийг хэлчихье. Та амлуулснаа хэн нэгнээс нэхээгvй би бас нэхээгvй, бидний хэн ч нэхээгvй байхад тєлєєлєєд ажиллаж явна гэдэг муу юм биш ээ. Г.Уянгыг энэ ажлыг санаачилж зохион байгуулна гэж угтуулж таасан "мэргэн бєєдий" хаа байх вэ. Хэдэн жилийн урьд бол энэ эмэгтэй найдваргvй зээл гэгчийг найдвартай болгож чадах л байсан байх. Банкны єр барагдуулах албанд зvтгvvлсэн бол ёстой хумих л байсан даа. Аливааг нэхэмжлэх ажил гэдэг тийм амар биш гэдэг. Одоо харж байхад энэ Г.Уянгад нэхэмжлэгч чанар нэвт шингэжээ гэмээр юм.
Улс тєрийн сэдвээр бичиж нийтлvvлснийг нь уншчихаад зарим хvн "улстєрч эмэгтэй" гэж байсан. Дээр нь УИХ-ын нєхєн сонгуульд нэрээ дэвшvvлж vзэхэд "За одоо шуударч эхэллээ" гэж ч байв. Шуударсан ч юм байхгvй л дээ. Гэхдээ олны анхаарал татах оролдлогуудаа орхиогvй. Тэгээд ч улаан єнгєнд дуртай юм шиг байна билээ. Хамтран зvтгэгчдээ улаан цусаар нь тангараг єргvvлээд амжсан. Г.Уянгад хувьсгалч гэсэн тодоттол улам бvр зохимоор юм уу даа. Уянгын халилаар бол "улаан, шарыг хослуулсан Хувьсгалч" гэмээр ч юм шиг. "Улс vндэстнээ аварцгаая" цуглаан нь "Жанлавцогзол" номыг уншигч лам нараар чимээ, чимэг хоёроо нэмнэ билээ. Эрмэг, зоримог энэ эмэгтэй эв эеийн тухай их ярьдаг. Тэгэхээр vе, vе vсээ шараар будуулчихдаг нь ямар нэг нацизмтай яаж холбоотой байв гэж дээ. Наадаж наргиад л нацизмын тухай vг унагаа биз.
Б.Цогзаяабаатар Улс төрийн тойм