Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Єдгєє 33 настай дуучин Шакира “Миний ойрын тєлєвлєгєєнд гэрлэх асуудал байхгvй” гэсэн байна.
4 жилийн ємнє сvй тавьсан тэрээр яагаад ингэж хэлэх болсон нь шалтгаантай. Шакира цагаан даашинз, vнэтэй бялуу зэргийг романтик зvйл гэж боддоггvй бєгєєд олон нийтийн хvлээлт асуултанд хариулахын тулд би заавал гэрлэх ёсгvй, тэгээд ч гэрлэлт гэдэг хосуудын хооронд хийгдэх гэрээ биш гэжээ. Тvvний сvйт залуу Antonio De La Rua ч гэсэн vvнтэй санал нийлдэг бєгєєд “Шакира бид хоёрын харилцаа бат бєх, маш романтик байдаг энэ нь vvрд vргэлжилнэ гэдэгт би итгэдэг” гэж хэлжээ. Шакирагийн хэлсэн хамгийн vнэн зvйл нь “Хуримын дараа шар сонинууд, олон нийт биднийг хэзээ салах талаар яриад эхэлнэ шvv дээ” гэсэн vг юм. Харин хvvхдийн талаар бодож байна уу гэсэн асуултанд Шакира: “Мэдээж ээж бололгvй яахав, бяцхан чононуудыг би хvсч байна. Гэхдээ аялан тоглолтын дараа” гэсэн байна.