Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Иракийн ерөнхий сайд сарын цалингаараа дэлхий дахины атаархлыг төрүүлж байна. Мөнгөний сэнтийд залрагч Нури Аль Малики ердөө ганцхан сард л хоёр сая ам.долларын цалин авдаг хэмээн "Аль-Иттихад" сонин шүүмжлэн бичиж, энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн бараг гурван жилийн цалинтай дүйцэх хэмжээний мөнгө болохыг тэмдэглэжээ. Харин Обама сардаа 48 мянган ам.долларын цалин авдаг аж. Их гүрний ерөнхийлөгчийн цалинг ичиг болгосон Нури Аль Маликигийн эл өндөр үнэ цэнэ тус улсын зургаан мянган энгийн иргэний сарын цалинтай тэнцдэг гэнэ шүү. Ийм л учраас дэлхийн аль ч улс оронд төрийн өндөр албан тушаалын төлөө улайран зүтгэгчид улам бүр олширсоор байгаа биз. Монголд ч ялгаагүй.