Array ( ) Mozilla Firefox аюултай гэдгийг анхааруулжээ

Mozilla Firefox аюултай гэдгийг анхааруулжээ
2010/04/06
Share |
Хүмүүс:
Компани:

Германы засгийн газар ард иргэддээ  Firefox Mozilla браузерийг ашиглах нь аюулгүй байдлын тал дээр асуудал үүсгэж болохыг анхааруулсан байна. Тус улсын Холбооны мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс өнгөрсөн нэгдүгээр сард “Майкрософт” компанийн Internet Explorer браузерийн талаар мөн ийм анхааруулга хийж байсан. Үүнээс хэд хоногийн дараа Францын холбогдох албаныхан ч мөн ийм анхааруулга гаргасан юм.

Энэ удаа Firefox-т илэрсэн дутагдал­тай тал нь хакеруу­дад чөлөөтэй нэвт­рэх боломжийг ол­гож болох юм хэ­мээн үзэж байна.

Гэхдээ энэхүү дутагдал­тай тал нь Firefox Mozilla  3.6 браузерт илэрч бай­гаа аж. Өмнөх ху­вил­баруудад ч өөрийн гэсэн дутагдал тал байгаа болохоор тэдэн рүү эргэн орох нь тийм ч ухаалаг алхам биш гэдийг мөн анхааруулжээ. Гуравдугаар сарын сүүлчээр гарах Firefox Mozilla браузерийн шинэ хувилбарт эдгээр дутагдал арилах ёстой. Firefox Mozilla 3.6.2 гэсэн нэртэй туршилтын хувилбар интернэтэд байгаа ч бүрэн ажиллагаанд ороогүй аж.

Шинэ хувилбарыг бүрэн ажиллагаанд ортол Firefox Mozilla браузерийг ашиглахгүй байхыг Германы холбооны мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс хэрэглэгчдэд санал болгожээ.

Бэлтгэсэн С.БАЯР Нийгмийн толь

 

Сэтгэгдэл
gj
2011-08-12 14:46:00
bid jagsaj tsuglaj suult xiij bsanaas mongiig n ogoxiig ni xarj bsan n deer yum bishvvv
2011-08-12 14:46:00
firefox #1 browser heveer l bn shuu dee
2011-08-12 14:46:00
M O N G O L J I N G O O.MN
2011-08-12 14:46:00
MOZILLAG TAARALDVAL ALNA GEJ HELEEREI
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.