Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Нэгэн үе Монголын тайзнаа гялалзаж явсан “Эмоушн” хамтлагийнхан АНУ-д ажиллаж бас уран бүтээлээ хийж яваа гэдгийг уншигчид маань мэдэж байгаа. Монголын охидын хамтлагийн анхдагчдын нэг гэгддэг тэд тун удахгүй эх орондоо ирнэ гэсэн мэдээг саяхан баттай эх сурвалжаас сонслоо. Хамтлагийн продюссер Чинбат АНУ-д тун нэр хүндтэй байгаа бөгөөд хэд хэдэн кинонд хөгжим бичиж нэр алдраа Америк даяар цуурайтуулж яваа гэсэн. Харин дуучин бүсгүйчүүд өнөө хэр нь уран бүтээлээ хийж байгаа бөгөөд эх нутгаа санагалзан “Монгол Улсын Төрийн дуулал”-ынхаа аялгууг америкчуудад мэдрүүлж яваа гэсэн. “Эрхэм сэтгэл” гэсэн шинэхэн дуугаа амилуулаад байгаа тэд урьд өмнө олныг байлдан дагуулж байсан шигээ олон сайхан уянгалаг аялгуутай дуу өвөрлөн ирэхээ амласан гэсэн. Тиймээс тэднийг хэзээ ирэхийг хүлээх л үлдлээ.
Улаанбаатар таймс