Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг найзууд нь сүүлийн үед ингэж дууддаг болсон гэнэ. Өөрөөр хэлбэл "үерхэлдээ" үнэнч байгаагүйн улмаас ингэж нэрлэгдэх болсон юм байх, тэр. Үерхэлдээ үнэнч байгаагүй гэхээр та хэн нэгэн бүсгүйг гомдоосон гэж бодуузай. Арай ч тийм биш л дээ. Зүгээр л түүнийг поп урсгалдаа үнэнч байлгүйгээр нийтийн дуу руу урваж хөрвөсөн болохоор Долгормөрөн гэсэн нэр зүүлгэчихэж. Рок попынхон түүнийг Дэлгэрмөрөн гэхээсээ илүүтэйгээр Долгормөрөн гэж дууддаг болсон юм биш үү. Үнэхээр ч тэр "Баянбулгийнхан", "Тэнгэрийн бүсгүй" гээд л олон нийтийн дуу дуулсан л даа. Сүүлдээ бүр ардын дуу руу ч орж магадгүй болоод байгаа сурагтай.
Х.Гиймаа Улаанбаатар таймс