Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Ангираа ахайтны авъяаслаг өнгөт үрэлнүүд азийн урлагийн наадамд эх орноо төлөөлөлөн оролцох эрхэм хүндтэй үүргийг хүлээж байгаа гэнэ шүү. Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдаж буй уг наадамд манай бүсгүйчүүдээс гадна шар тивийн арав гаруй улсын хамтлаг дуучид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Эх орондоо хэзээд эрэлттэй байдаг Киви хамтлагийн амтлаг охид эрх чөлөөний оронд суугаа элэг нэгтнүүддээ амжилттай аялан тоглоод өнөөдөр ирж байгаа. Олон улсын фэстивальд төдий л амжилттай оролцож чаддагүй манай орны уран бүтээлчдийн бүтэлгүй буухиаг таслаж, нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Кивигээс илүү дээр хувилбар монголд байхгүй хэмээн фэнүүд нь ихэд сэтгэл хангалуун байна билээ.