Array ( [0] => Array ( [0] => 169 [id] => 169 [1] => 1 [parent_id] => 1 [2] => Баяр Санж [name] => Баяр Санж [3] => Улс төрч [brief] => Улс төрч [4] => 6 [type] => 6 [5] => old/IMG_9190jij.jpg [image1] => old/IMG_9190jij.jpg [6] => old/IMG_9190jij.jpg [image2] => old/IMG_9190jij.jpg [7] =>
Монгол улсын ерөнхий сайд асан
[desc] =>Монгол улсын ерөнхий сайд асан
[8] => 0 [block] => 0 [9] => 2008-05-07 05:17:09 [sort] => 2008-05-07 05:17:09 ) )| Хүмүүс: Баяр Санж | |
| Компани: |

МАХН-ын дарга С.Баяр удахгүй эх орондоо ирнэ. Эрүүл мэндийн улмаас АНУ-г зорьсон түүнийг ирэхийг МАХН-ынхан төдийгүй нийт монголчууд тэсэн ядан хүлээж буй биз ээ.
Учир утга нь олдохоо больсон намын амьдралыг, басхүү нийгмийн цаашдын ирээдүйн хөгжлийг тодорхойлогчийн эрх мэдэл хэний гарт очих нь шийдэгдэх учраас тэр. Анх МАХН-ын даргаар сонгогдож байх үеэс нь л энэ Ху нам одоо л нэг өөрчлөгдөж, шинэчлэгдэж магад хэмээн харагсад олон байсан. Үнэндээ олигтой өөрчлөлт авчирсангүй. МАХН-ын дарга байхдаа сонгуулийн санал луйвардаж, үймээн дэгдээхэд гол үүрэг гүйцэтгэсээн эл эрхэм. За ямартаа ч 2008 оны УИХ-ын сонгуулиар засгийн эрх барих авсан гэдэг утгаараа гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдон ажилласан.
Олон олон ажил амжуулсан гэж буй ч Оюу толгойн орд газрын хувь тавиланг хэлтийлгэхэд хувь нэмрээ оруулсан гэхээс өөр зүйл санаанд орохгүй нь. Баахан дураараа авиртай тэрбээр үнэн хэрэгтээ МАХН-ынхныг жинхэнэ утгаар нь хэдэн хэсэг хувааж орхисноо мэддэг эсэх нь эргэлзээтэй. Хэрэвзээ тэрбээр эрүүл мэндийн улмаас албаа өгөөгүй бол “Ах” намынхан арга буюу түүний захиргаан доор ээрэгдэх байсан биз. Гэвч тэр эрүүл мэндийн байдлаасаа болж төрийн албыг буцаасан. Энэ нь “Ху” намын гишүүдийн хувьд чухам л бөөн боломж болсон билээ. Єөрөөр хэлбэл түүнээс салах өөр аятай нөхцөл үүнээс өөрөөр бүрдэхгүй гэсэн үг.
Намынхаа дүрмийг барьж чичрээд л мань эрийг намнах төлөвпөгөө аль хэдийнэ эхэлчихсэн. Хэдийгээр мань эрийг эзгүйчлэн даргын суудлаас шахан зайлуулах “барборис” төлөвлөгөө боловсруулагдан хэрэгжээд эхэлчихсэн буй ч тэрбээр тийм ч амар гараа өргөн бууж өгөхгүй байх аа. Миний санаж буйгаар тэрбээр америкт эмчлүүлж байхад нь эндээс дотны нөхөд эргэхээр одоод ирсэн. Эх сурвалжийн хэлснээр тэд эндэх ажлыг хэрхэн явуулах, жигүүр далавчийг яажшуухан тасдаж тайрах төлөвлөгөөгөө боловсруулан, хэрэгжүүлэх аргачлалыг заагаад буцаасан гэсэн. Харамсалтай нь өнөөдүүл нь эх орондоо ирээд намын даргынхаа хүслийг ханатал ажиллаж чадахгүй байгаа гэх гэсэн юм л даа.
Ерөнхийдөө сүүлийн үед МАХН-ын Удирдах зөвлөл шүүмжлэлийн бай болж байгаа. Арга ч үгүй биз удирдах зөвлөлийнхөн нь намын анхан шатныхаа байгууллагын үйл ажиллагаанд хүч түрэмгийлэн оролцож, хэрүүл тэмцлийг даамжруулах нь хэрээс хэтэрчихээд байгаа хойно. Хэдийгээр уржигдар шөнө тус намын Удирдах зөвлөл хуралдаж зарим нэг асуудлын талаар хэлэлцсэн гэх шумыг эрс үгүйсгэж буй ч эх сурвалжийн өгүүлснээр яах аргагүй хуралдсан юм билээ. Гэхдээ зарим гишүүддээ дуулгалгүй нууцхан цугларсан гэх. За за энэ бүх ээдрээтэй маргааны эцсийн шийдийг гаргах эрхэм хүн буюу МАХН-ын дарга С.Баяр удахгүй ирнэ. Нууцхан хуралдаж, сэмхэн хэлэлцэж найруулсан хорзоо нам доторх бүлэглэлүүд ашиглах боломж гаргах эсэх нь түүнээс шалтгаална.
Гэхдээ С.Баяраас гагц МАХН-ын ирээдүй шалтгаалаад зогсохгүй цаашлаад хамтарсан Засгийн газар, АН-тай байгуулсан эвийн гэрээ гэхчлэн олон асуудал шууд бусаар хамаарах болчихоод байгаа юм. Ер нь бол Монголын улс төрийн амьдрал ч хамааралтай. Чухам үүний учир л мань эрийг манай монголчууд бүх нийтээрээ хүлээгээд байгаа юм. Их хүлээлтийн эцэст юу болохыг харах л үлдсэн гэж ойлгож болно. Эцэст нь тэмдэглэхэд энэ хаврын синдромын өрнөл, төгсгөл “Ах” намын эрхэм даргын шийдвэр, зангарагтай шууд холбоотой гэсэн үг ээ.
Улаанбаатар таймс