Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Авахдаа шаламгай хэрнээ өгөхдөө баахан гэдиймтгий хэмээн рок попын Ромео Жульетта хоёрыг улс амьтан гоочилдог юм билээ. Ямар сайндаа л хөөрхөн эхнэрээрээ хөөрхий шатахуун түгээгчийн нүдийг хужирласан дуучин Анхаа аар саархан юм ярьж байгаад авсан бензинийхээ үнийг мартуулчихаад арилж өгсөн тухай үлгэр шиг яриа гарч байсан. Түүгээр ч барахгүй Fm, радиогоор рекламаа цацуулчихаад үнэ хөлсөө төлөхгүй, өнөө маргааш хэмээн аргацааж явдаг гэх бор шувуу хэвлэлийн хуудаснаа хэдэнтээ нисч хүн амьтны хөх инээдийг хүргэсэн удаатай. Харин энэ удаад авъяаслаг хосууд Дорнод аймгийн Чойбалсан хотод тоглолт хийхээр мөн л зар тараалгасан Fm-ээ 20 000 төгрөгөөр хохироож орхиод ирсэн аж. Араас нь утасдаж мөнгөө нэхсэн Fm-ийнхэнд мань Анхаа бидэнтэй битгий ийм жаахан юм ярь, хүн мартаа л биз хэмээн ихэд уурссан гэсэн шүү.