Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Монголын рок попын ертөнцөд өвөрмөц дүр төрх, содон стиль имижээрээ цахиур хагалан гарч ирээд, хэдийн байр сууриа баттай эзэлсэн “Киви” хамтлагийн амжилтыг ахлагчтай нь холбож тайлбарладаг. Тиймдээ ч фэнүүд нь дуучин Уламбаярыг авъяас чадвар, бие галбир, царай зүс гээд дутуу юмгүй бүсгүй хэмээн магтдаг юм билээ. Тэр тусмаа дуучин бүсгүй үргэлжийн гуалиг бие, чанга чийрэг галбирыг хэрхэн хадгалдаг нь тун сонин. Загварын бүсгүйчүүд шиг хоолны дэглэм ягштал баримтлах нь битгий хэл өлссөн үедээ юу хамаагүй идэж орхидог түүний гоо сайхны нууц байнгын бүжгийн бэлтгэл гэх. Харин 30 шүргэж яваа ч хамтлагийн охидоосоо илүү үзэсгэлэнтэй харагдахын тулд Укад үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэггүй байдаг бололтой. Үндэсний үйлдвэрлэгч “Монос”-ыг таашааж, жирийн л монгол охид шиг “Oriflame” хэрэглэдэг дуучин бүсгүй бусад шиг
“Estee lauder”, “Loreal”-гүй ч гялалзсан хэвээр.