Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Мөөеө аваргын эрх хүү, Монгол улсын гавъяат тамирчин, мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалын арлын японд анх очсон түүх сонирхолтой. Хожим их спортынхоо их аварга болох ёстой Хакухог анх харчихаад авах ояката олдохгүй голж, гоочилж буцаадагийн даваан дээр Д.Батбаяр ах нь арай гэж тогтоож чадсан нь өдгөө тэдний хамгийн хайртай хүргэн аварга болсон билээ. Япон бүсгүйтэй ханилж, хоёр ч хүүхдийн аав болсон Хакуход нутаг нэгтнүүд нь баахан талгүй ханддаг. Тун саяхан л гэхэд эхнэрийхээ эх оронд даруухан хуримласан түүний талаар элдэв хэл ам эх оронд нь дэгдээд байгаа. Энэ бол Хакухо Даваажаргал иргэншлээ сольж, эхнэрт гарлаа гэх яриа. Харин их аваргын аав арай өөр зүйл бодож байна. Мөөеө аваргын хүсэл хэрэв биелвэл Хакухо аварга эх орноосоо хэзээ ч урвахгүй бөгөөд харин оронд нь Саёко иргэншлээ сольж жинхэнэ монгол бэр болно гэсэн шүү.