Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Буудлагын спортын холбооноос шилжин явах цомын тэмцээнээ энэ сарын 16-19-нд зохион байгуулж байна. 46 дахь жилдээ болж буй тус тэмцээнд манай 80 гаруй мэргэн буучид оролцож 10 дасгалд онч сорьж буй.
Эх орондоо болсон олон тэмцээнд өнжсөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа энэ удаа онч мэргээ сорихоор ирсэн нь тэмцээнийг улам сонихолтой болгов.
Тэрбээр хийн гар бууны дөрөвдүгээр дасгалд 479.2 оноо цуглуулснаар мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний хүчтэй өрсөлдөгч ОУХМ Ц.Мөнхзул энэ зайд аваргалсан (479.7)юм. Хүрэл медалийг ОУХМ Ц.Хонгорзул (469.2) зүүлээ. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Холбооны цомд шалгарсан тамирчид БНХАУ, АНУ-д болох Дэлхийн цомын цуврал тэмцээнд өрсөлдөх юм.
Өнөөдөр