Array ( ) УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
2010/03/11
Share |
Хүмүүс:
Компани:

МАХН-ЫН БИРДҮҮДЭД АН-ЫН ФЕОДАЛУУД ТУСЛААД БАЙНА. БИД ТЭДНЭЭС САЛАХ ЁСТОЙ
 
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
 
-Ардчилсан нам феодалуудаасаа, ардчилал бирдүүдээсээ салах ёстой гэж та хэлсэн. Энэ томъ-ёоллоо  тайлбарлахгүй юу?
-Төр, засаг олигархижлаа гэж хүн бүр л ярьж байна. Төр засаг  улс орныхоо  иргэдийг алагчлал-гүй сайн сайхных  нь төлөө ажиллах ёстой.  Гэтэл Монголд  бизнес эрхлэгчид, тэр дундаа уул уур-хайг эзэмшигчид  улстөрчидтэй хэлхээ холбоотой болсон. Зарим нь улс төрд орж ирээд  тэр бүлэг-лэлүүдийн эрх ашгийн төлөө явдаг. Энэ шүүмжлэлийн учир шалтгаан хаана байна гээд харахаар улс төрийн болон засаглалын эрх мэдэлтэй  түүгээрээ төрийн байгууллагын албан тушаалтнуудыг зардаг. Өөрийн хүнийг байршуулж,  ханаж цадахаа мэдэхгүй мөнгө хийж байгаа нөхдүүдэд байна. Үндсэндээ мөнгө иддэг гурван төвшин бий болжээ. Анх өмч хувьчлалаар идсэн. Хэнд нь ч гарааны хуримтлал байхгүй байхад социализмын үед байгуулагдсан өмчийг хэн их хулгайлж чадсан нь боломжтой болсон. Дараа нь тэр боломжоороо хаана ашигтай бизнес байна тэр бүгдийг эзлэх гэж оролдох болсон. Ингэхийн тулд тэдэнд нэг юм хэрэгтэй. Тэр нь төрийн эрх мэдэл, албан тушаал. Тодорхой албан тушаалын тусламжтайгаар хууль ярих, албадаж айлган сүрдүүлэх арга замаар ашиг олох гэж оролдож байснаа сүүлдээ  төрийн алба  нь зах зээлээс илүү ашигтай байна гэдгийг мэдэрсэн.  Зах зээл дээр бизнес хийснээс  хамаагүй илүү ашиг олдог гэдгийг мэдээд албан тушаалыг бүхэлд нь худалдах, наймаалцах хэрэгсэл болголоо. Сүүлийн жилүүдэд уул уурхайн их мөнгө дэлбэрлээ. Их ашиг  олох юм байна гэдгийг тэд хараад  төрийн албыг сүлжээнд оруулж уул уурхайн лицензүүдийг дээрэмдэж, хулгайлж эхэлсэн. Ийм  байдлаар маш их эрх мэдэлтэй боллоо.
 
Эрх мэдэл ихтэй, мөнгөний хэмжээ нь санаанд багтамгүй болж ам.долларын саятнууд төрлөө. Энэ аймшигтай зүйл монголын ардчиллыг хэмлэж, сорж, мөлжиж байна. Уг нь ардчилал олон хүнд аз жаргал авчрах ёстой хэрэгсэл боловч хуурмаг зүйл болж хувирлаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд нийгэмд эрүүл саруул хүчин байх ёстой. Олон нийт энэ хүчин нь АН гэж хараад байгаа. Гэтэл харамсалтай нь миний олигархи гэж хэлээд байгаа бирд царайлсан нөхдийн ааш аяг, арга барилыг АН-ынхан хуулаад авчихжээ. Бүр феодал маягаар.

-Тухайлбал?
-Намын орон нутгийн байгууллага, анхан шатны нэгжүүдийг өөрийнхөө мөнгө олдог хэрэгсэл бол-гон хамаатан саднаараа дүүргэж сонгогч, дэмжигчдээс таслаад авчихсан байна. Надад хэн их мөнгө төлнө, миний хүн хэн байна тэр намын эрх мэдэлд очдог. АН-ын дотоод ардчиллынх нь цус бохирд-сон нөхцөлд гартаа байгаа ардчиллыг хамгаалж чадахгүй. Тиймээс ардчилал бирдүүдээс салахын тулд АН феодалуудаасаа салах ёстой  гэж хэлээд байна. 
 
-АН-д феодалууд хэр олон байна?
-Зөндөө зөндөө.

-Хамтарч засгийн эрх барьж байгаа нөхдүүдийг бирд гэж хэлээд байна уу?
-Аль фракциасаа үл шалтгаалаад феодалууд зөндөө байна. Тэр Алтан гадас уу, МоАХ уу гэдэг гол биш АН өөрөө шинэчлэгдэх болсон. Фракци бүлэг болж талцаж хуваагддагаа болих хэрэгтэй. 1990 онд тавьж байсан зорилгуудаа биелүүлээгүй. Дутуу хаясан ажлуудаа гүйцээх сэтгэл зүйн бэлт-гэл, хүсэл эрмэлзлэл байна уу, үгүй юу гэдгийг нь асуумаар байна.

АН өмнөө тулгарсан асуудлуудыг хуучин аргаараа шийдэж чадахгүй юм байна гэдгээ ойлгож эхэллээ. Тэгэхээр илүү шинэ хүмүүс, санаа бодол, арга барилыг оруулж ирэх цаг болсон. Өөрс-дийгөө одоо хүртэл залуу гэж итгэж  болохгүй. 
 
-АН-ын одоогийн удирдлагууд хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаж байгаад таагүй ханддаг цөөхөн гишүүдийн нэг Та. Энэ санаагаа биеэ үнэлэх гэрээ гэж нэрлээд байна уу?
-АН-ын нэг байр суурь надад төвөгтэй харагдаад байгаа. МАХН-ын суганд нь хавчуулагдаж  АН,  ардчиллын нэр хүндийг шалан дээр унагаж байгаагаа зогсоох цаг болжээ. Хамтарсан Засгийн газарт АН-ын бүхий л бүлэглэл, фракци багтсан.  Фракциараа талцаж нэгийгээ хараар булахаасаа илүүтэй АН Ардчилсан нам шиг байх цаг болчихоод байна.

-1990-нд тавьж байсан зорилгуудаа биелүүлэхийг шаардах боллоо, АН-ынхан зорилгоосоо ухарсан гэдэгтэй Та санал нэгдэх үү?
-Хийсэн юм, ололт байна. Гэхдээ ардчилал гэдэг зүйлийнхээ  шалгуураар үзэхээр ардчилсан  орон байгуулах  анхны зорилго нь байхгүй. Мөнгөтэй болсон уу болсон.Байшин сав гээд олон зүйл нэмэгдэж байна. Гэхдээ энэ нь хэдхэн хүний эзэмшил байгаа нөхцөлд ардчиллыг эргээд үнэлэх цаг болжээ. Олон улсын байгууллагын үнэлгээг хараад их сонин санагдлаа. Гажуудсан ардчилал гэсэн ангилалд Монгол Улс багтсан байна. Гаднаас нь харахаар ардчилсан юм шиг харагдах боловч ардчилсан бүх бүтэц нь гажуудчихсан. Ардчилалд бус өөр зүйлд үйлчилдэг гэж үнэлжээ. Уул уурхайн их мөнгө ороод ирвэл авлигажсан  муу засаглалын хэв маяг чинь та нарыг гажуудсан ардчиллаас ардчилалгүй хаалттай нийгэм рүү шилжүүлнэ шүү гэдгийг сануулаад байна. Энэ болгоомжлолоос гарахын тулд манай нам яачихсан юм бэ гээд л харж сууна.

-Феодалуудаар дүүрсэн, олигархижсан намыг яаж шинэчлэх вэ. Хэн хийх вэ?
-АН-ын гишүүд шинэчилнэ. АН шинэчлэгдэх ёстой гэж байгаа олон хүн орж ирээд хийнэ. Шинэч-лэлийг дэмжигчдэд тулах цэг хэрэгтэй. Тэр тулах цэг нь АН гэж харагдаад байдаг. Гэтэл  сүүлийн үед хүмүүс харж чадахаа больж эхэлсэн. МАХН-аас ялгарахгүй учраас энэ АН байгаа юм уу үгүй юу гэж эргэлзэж эхэлж байна. Тэгэхээр би АН энэ чигээрээ алга болчихоосой гэж хүсэхгүй байна. Би АН-ын гишүүн. АН зөв сайн юмны эхлэлийг тавиад явах хэрэгтэй. 1990 онд туг бариад түүчээ бо-лоод явж байсан энэ нам өнөөдөр ч өөрчлөлт шинэчлэлтийн эхлэлийг тавих ёстой гэдэгт итгэж байна.

-АН-ын ҮЗХ-д ротаци явагдана.Үүгээрээ шинэчлэлийг хийж чадах уу?
-Орон нутгийн феодалууд байгаа нөхцөлд хэцүү. Фракци бүлэглэл гэхээсээ илүү хамгийн айм-шигтай  юм нь тэр. АН дотор шийдвэр гаргадаг эрх мэдэл нь ҮЗХ-д байгаа. ҮЗХ-ноосоо шалтгаалаад намын удирдлагууд оршин тогтнож байгаа. Гэтэл ҮЗХ-г бий  болгодог орон нутгийн намууд өөрсдөө худалдаа арилжааны хэрэгсэл болсон. Нэг хүний компани шиг хэнийг хаана байлгахаа шийддэг болсон нөхцөлд энэ өөрчлөлт худлаа. Өөрсдөө ялзарсан, дотоод ардчилалгүй байгаа хүмүүс улс орныг ялзралаас гаргана гэдэг хэцүү. МАХН бүр аймшигтай байгаа гэдгийг би мэдэж байна. АН-д МАХН-аас илүүтэй  өөрсдийгөө шүүмжлэх эрүүл  хүчин байгаа, өөрчлөе гэсэн хүсэл тэмүүлэл, анх тавьсан зорилгоосоо няцаагүй болохоор  өөрчлөлтийг хийж чадна гэж бодож байгаа. АН зөв зүйлийн төлөө нэгдэж сурах ёстой юм байна. Бүлэг, фракциараа хуваагдаад биднийг дэгээдэж унагадаг дайсан бол нийгэмд бугшсан бирдүүд. Тэр бирдүүдийн дийлэнх нь МАХН дотор байгаа. МАХН-ын бирдүүдэд АН феодалууд туслаад байна. Тэгэхээр бид феодалуудаасаа салах ёстой.

-МАХН-ын бирд гэж байтал АН дотор ч бирд олон болж байх шиг?
-Мөдхөн бирд болно. Бирдүүдтэй зэрэгцээд зогсч байгаа бирдүүдийг ард түмэн сонгох уу. Ард түмэн тэдэнд итгэх үү. Тийм учраас л АН үхчих гээд байна шүү дээ. Уг нь АН нийгэмд зөв явах маш их хүч нөөцтэй гэж боддог. Даанч тэр нь тарамдаад дээр нь хорт хавдар шиг феодалууд суучихсан. Тэгээд хамгийн  эмгэнэлтэй нь  хонжоог нь бирдүүд хожоод байгаад бухимдаад байна.

-АН нийгэм, улс орноо шинэчилнэ гээд байдаг. Дотооддоо ийм олон феодалуудтай болчихоод хөл толгойгоо олохгүй байгаа нам шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэх  юм биш үү?
-Ний нуугүй хэлэхэд би  ийм бодолтой явдаг. 20 жил ярьсан зүйл, одоо зорьж байгаа зорилго гоё сонсогдож байна л даа. Гэхдээ энэ зорилго, тэр ярьсан зүйлүүд чинь АН-ын өөрийнх нь өөрч-лөлтгүйгээр үйл хэрэг бус хоосон зүйл болж хувирах гээд байна. Гудамжинд хүмүүс намаа авч явж чадахгүй байж улс орныг авч явна гэдэг юу юм бэ гэж байна. Бид үүнийг нь МАХН-ын явуулга гэж буцааж болох ч  жирийн иргэд ингэж хэлж байгаа тохиолдолд өөрсдийгөө хэн болсон гэдгийг харах цаг болжээ
 
Ц.Ургамал

Сэтгэгдэл
WWW.MONGOLJINGO O.MN
2011-08-12 14:46:00
WWW.TERGUUN.MN
2011-08-12 14:46:00
Тэмүүжин шударга хэвээрээ л байгаарай даа. Байнга дэмжинээ чамайг
2011-08-12 14:46:00
Zuw yrijee shudarga vnenii toloo ywahaa bvv zogsoogooroi, chamd tuslah hvmvvs odoo ochij bgaa,
2011-08-12 14:46:00
beijing hotiig zorij baiga erhem ta manai juxin buudald tavtai moril .manai mongol hyleen avagch bna.utas 86-13911824074
2011-08-12 14:46:00
Temuujin ikh saikhan l yrikh um, amidral deer boditoor kheregjuulj ene yduu, zasag turgui bolson uls ornoo awraarai, demjinee
2011-08-12 14:46:00
ийм шудрага хүнийг яаж олноор төрүүлэх вэ. дэндүү цөөн байна дээр нь ард түмэн нь босоод өгөх хэрэгтэй яах вэ монголын ард түмэн нэг хүн хичнээн яриад бүтэхгүй шүү дээ. тэр оросын Медеведэв, Путин шиг ерөнхийлөгч гарч ирдэг бол сайхан байнаа тэд тэр балиар юмнуудыг цэвэрлээд дуусч байна шүү дээ
2011-08-12 14:46:00
ene zaluu yag uneniig helsen bna iim shudarga zaluuchuudaa ard tumen demjmeer bna buh hunii sonort hurgeh heregtei tanij meddeg buh hundee yarij damjuultsgaaya
2011-08-12 14:46:00
Baur hurgie.Ene yag zuv dugnelt hiijee.Iimd odoo edgeer luivarchdaas tur zasgiin erh medliig yaj salgah ve gedeg deer l ajillah heregtei bn,Irgenii huvid tuslahad belen bn
2011-08-12 14:46:00
bb Mongoliin tord bas iim hun baidagiimaa cham shig boldoltoi zaluuchuud garch baij l mongolchuud mine saihan amidrana daa
2011-08-12 14:46:00
Taniig yrgelj demjdeg. Yaj demjihee medehgyi bna . Bi turiin alban haagch l da. Yneheer byhimdaj bna. Tantai sanal neg bna. AN-iin berdyyd chin uurchlugduj chadahgyi gedegt itgeltei bna, tiim bolohoor ta uuruu sanaachlaad shine yls turiin hychin bii bolgodog um u, taniig dagah hyn zunduu bii. AN-iin birdyyd yag MAHN shig bolson. Ta tsag aldah hereggyi shuu, Tsag hugatsaa ami amidralaas mini dendyy ynetei bolchohood bna!!!
2011-08-12 14:46:00
Taniig byr bagsh bh yes chin demjij bsan. Mongold tan shig olon hyn bgaa. Taniig yaj demjih ve? Tsag hugatsaa bitgii aldaarai! Zorigtoi bagaarai, gehdee bolgoomjtoi baigaarai, Mongol tanaar dytna. Birdyyd hetsyy shuu!
2011-08-12 14:46:00
Ta odoo gantsaardaj bgaa, yag odoo ta dyygarahaas uur uy hiij chadahgyi, tiim bolohoor demjigch naraa tsyglyylah yamar negen yls turiin hychin bii bolgoh heregtei. Zaaval jagsaal tsyglaan hiihdee bish. Ard tymen hychtei, odoo zuvhun udirdagchaa l hyleej bgaa bolohoor hyltsengyi um shig harj, amidarch bgaa gedegt bi itgeltei bna. unuudriin Yls tur jiriin turiin alban haagch namaig hyrtel oroldood bna. Mongold tur gej bna u gemeer bna. Hygatsaa bitgii aldaarai. Ard tymen zuvhun zuv hyniig hyleej bgaa shy, taniig gedegt itgeltei bna. tantai yaj holboo barih ve?
2011-08-12 14:46:00
Nyamdorj guaid tailbaraa zow hij chadaagui bj yu yariad bgan bee.chaawaas daa.ardiin baatar boloh gsn humuus olon bh boljdee.unen goloosoo bol hen ch bsan demjine shuu de.
2011-08-12 14:46:00
temuujnee demjine, ardin baatar ch geh shig ene doorh teneg min chi hol ochij h u t ssss
2011-08-12 14:46:00
temuujin sain uls turch zaluu umhii hugchin huuchnii uldegdeluud ene zaluug ih havchidag
2011-08-12 14:46:00
bi 47 nastai ajilchin hun Temuujind itgej bna
2011-08-12 14:46:00
taniig demjij bna!ta hvchirheg baih yostoi! bid tand tuslaya!
2011-08-12 14:46:00
МИНИЙ БИДНИЙ ҮЕИЙГ ХҮЧИРХЭГ БОЛГОЖ БАЙГАА Х.ТЭМҮҮЖИН ЧАМАЙГ МОНГОЛЫН ЦУСТАЙ ЗАЛУУС ДЭМЖИЖ БАЙНА. ЗАЛУУ ХҮНИЙ ЭРЧ ХҮЧИЙГ ЗАСГИЙН ГАЗРИЙН ОРДОНД ГАРГААД ӨГ.нямдоржоо чи ганцаараа бичиг үсэг тайлагдсан гэж өөрийгөө бодоод байнуу. андуураад байна нямдорж оо. ТЭМҮҮЖИН COMMON BABY
2011-08-12 14:46:00
Gudamjind,humuus namaa avch yavj chadahgyi baij, uls eh orhiig avch yavna gej yu badgiin gej uneheer helj baidgiimaa. Iimd manai ardchilsan namiinhan zov bodlogotoi ene zaluugaa dandaa demjij baihiig ooriin namaas garsan gishuuddee urialj baina. Tod.O
2011-08-12 14:46:00
bayngolchuudaa onoo margaashiin ed mongonii tuslamj yuch bishee temuujin unenee helsen bidend batalgaatai erh zui heregtei tuunii toloo temuujin maani gantsaardan baigaach shudrag unenii toloo zutgeseer baina temuujingee demjeerei magnai hereggui
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.