Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Бүр багаасаа л бөмбөр гитар нижигнүүлсэн, бүдүүн хадуун, рок ах нарынхаа урдуур, хойгуур гүйж байж, уран бүтээлийн гараагаа тун ч дардан эхэлсэн дуучин Отгоог фэнүүд нь альтернатив гүнж гэж өхөөрддөг. Хар голдуу өнгөөр альтернатив имижээ бүрдүүлдэг дуучин бүсгүй өөрийн сонголтоо холоос харсан хүний нүдэнд тусахгүйн тулд л хэмээн тайлбарласан байна билээ. Гэсэн ч хуримын даашинзаа цав цагаан өнгөтэйгээр төсөөлдөг төдийгүй “Guns’n Rose’s” хамтлагийн “November rain” дууны клипэн дээр гардаг урдуураа богино, хойгуураа урт хуримын даашинзыг мөрөөдөж өссөн гэх. Тун удахгүй хар багын мөрөөдөл болсон ганган даашинзаа өмсөөд хуримаа хийх дуучин бүсгүй Зөөлөн охиноо төрүүлээд удаагүй байгаа ч хэдийн микрофон, тайзаа санагалзаж эхэлсэн гэнэ шүү.