Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Өвөрмөц клип, сонирхолтой рекламаар менежмент хийж буй Хувьсал продакшны шинэ уран бүтээл болох “Би эр хүнд хайртай” драмын жүжиг олны анхаарлыг эрхгүй татаж байгаа. Ийн үзэгчдийг байлдан дагуулах болсон шалтгаан нь авъяаслаг, үзэсгэлэнтэй дөрвөн бүсгүйг сонгож авсан мэдрэмжтэй продюссерийн ач. Тиймдээ ч олон жилийн нөр их туршлага дээр, жинхэнэ халуухан, авъяаслаг охидыг нэмсэн “Би эр хүнд хайртай” төгс бүрэлдхүүнтэй жүжиг боллоо гэж үзэх хүн цөөнгүй. Харамсалтай нь жүжиг нээлтээ хийхэд Туулын дүрд тоглох ёстой “ТВ коктэйл” хамтлагийн жүжигчин Цэнд-Аюуш байхгүй болж оронд нь огт танихгүй бүсгүй гарч ирсэнд үзэгчид сэтгэл дундуур байгаа. Жүжгийн бэлтгэл дээрээ хоёр давхар орноос унах зэрэг хүнд хүнд бэлтгэл их хийдэг учир жүжигчин бүсгүйд зайлшгүй эмнэлэгт хэвтэх шалтгаан гарсан аж. Юутай ч эзэнгүй үлдсэн Туулын дүрд “Ээжээ би танд хайртай” жүжгийн гол дүрд тоглож байсан Хувьсал продакшны залуу жүжигчин Баярмаа тоглож байгаа гэнэ шүү.