Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Дэлхийн кино одууд Монголд хөл тавилаа. Талын Монголыг хөх цэнхэр тэнгэр, эзэн богд Чингис хаанаар мэддэг дэлхийн одууд энэ удаад кино урлагийн наадмын үеэр манай эх оронд айлчилж байгаа юм. Франц хэлтэй орнуудын кино наадам манай улсад явагдаж өнөөдөр нээлтээ хийлээ. Кино наадмын нээлтийн үйл ажиллагаа Холливудын алдарт жүжигчин Кристофер Ламберт, Софи Марсо нарын тоглосон “Асрагч эр” киногоор эхэлж байгаа. Киноны гол дүрийн баатруудыг дэлгэцэнд амилуулсан жүжигчид очиж үзэх юмсан гэж боддог орнуудын нэг байсан болохоор Монгол явах саналыг шууд зөвшөөрсөн гэдгээ ч хэлж байна лээ. Онгоцны цонхоор харахад монгол орон ямар уудам тал нутагтай юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдож байснаа мөн хэлж байсан. Цаг зав байсан бол хөдөө нутгаар явж малчин айлыг сонирхох байсан. Даан ч ажил хэргээ цаг минутаар хэмжин зохицуулдаг Холливуудын одуудад малчин айлд айлчлах зав гарахгүй гэнэ. Гэхдээ тэд талын монголыг дэлхийд таниулсан үндэсний брэнд Монгол ноолуураар хийсэн цамцаар гангарсан байна лээ
TB5 tv