Array ( ) Дуучин гэхээр тарган байх ёстой юм уу

Дуучин гэхээр тарган байх ёстой юм уу
2010/03/10
Share |
Хүмүүс:
Компани:

“Классик жем” хамтлагаараа олны танил болсон дуучин Ө.Уянга сүүлийн үед бие дааж уран бүтээлээ хийх болсон. Дуурийн нэлээд сайн дуучдын нэг гэж үнэлэгддэг түүнийг энэ удаагийн “Та битгийн уурлаарай” буландаа урилаа.

-Сайн байна уу Уянгаа эгчээ, “Улаанбаатар таймс” сониноос ярьж байна?
-Сайн , сайн байна уу.

-Танаас нэг зүйл тодруулъя. Дуурийн дуучдыг тарган байх тусам хоолойн цараатай байдаг гэдэг. Тийм болохоор таныг таргалах гээд үйлээ үзэж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Юу гэнээ. Таргалахаа? Харин ч би эсрэгээр нь турах гэж ядаж байхад ямар сонин юм ярьдаг юм бэ? Ер нь  дуурийн дуучин гэхээр л замбараагаа алдсан тарган байх ёстой юм уу. Тэр тусмаа орчин үед.

-Харин тийм л баймаар юм. Гэтэл бүр энд “Ядаж байхад шинжилгээгээр нь цагаан хорхойтой гэж гарсан юм байх” гэж хүртэл бичсэн байх юм?
-Яанаа, тийм үү. Үгүй нээрээ хэвлэлийнхэн ганц байдаггүй юмыг нь хүртэл олоод биччих юм аа. Эгч нь байна шүү дээ, бараг л жилийн өмнө хүүдээ цагаан хорхойны шинжилгээ хийлгэсэн. Тэрнээс хойш ердөө шинжилгээ энээ тэрээ гэж яваагүй. Одоо бүр Уянгаа чимээгүй байдаг юм гээд л янз янзаар хүн бичдэг болох нь шив дээ.

-Уянгаа эгчээ уучлаарай энэ бол наргиа байлаа. Та манай сонины  “Та битгий уурлаарай” буланд оролцлоо?
-Өө тийм үү/инээв/ Би тэгвэл баахан уурлачихлаа. Гэхдээ их хөгжилтэй байлаа.

-Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна даа?
-Харин л дээ. Хайртай хүн маань яаж баярлуулах нь вэ гэдгийг нь харна даа. Бас манай ажлынхан эмэгтэйчүүдээ баярлуулна гэсэн.

-Гэхдээ баярлуулахын хажуугаар хүн баярлуулна биз дээ?     
-Тэгэлгүй яахав. Энд тэндээс урилга заллага ирж байгаа. Тэдгээр газартаа очиж дуулна. Бас эмээгээ, ээжийгээ баярлуулна. Манай аавын ээж нь гээд ная гарчихсан сайхан хөгшин байдаг юм.

-Хамгийн сайхан дурсамжтай Март?
-Бага байхад аав маань ээж бид хоёрыг баярлуулдаг  байсан юм. Ганц ч удаа хоол хийдэггүй хүн чинь өөрөө зохиож хоолоо хийгээд л. Бас манай аав, ээж хоёр хоёулаа шүүхийн хүмүүс. Тэдний ажлынхан нь бас Март их тэмдэглэнэ ээ. Тэгээд аав ээжийгээ дагаад л баярлачихна шүү дээ. Энэ дурсамж хамгийн сайхан юм болов уу даа.

Улаанбаатар таймс

Сэтгэгдэл
uyanga chadwartai mduuchin shv
2011-08-12 14:46:00
hamgiin suuliin ugiig setguulchded zoriulj heleed bgaan bishuu
2011-08-12 14:46:00
shn egch shuu amjilt
2011-08-12 14:46:00
huue ene huuhnii utas medeh hun baina uu.nuhruusuu salsan gee biz de
2011-08-12 14:46:00
saihan huuhen hahaha
2011-08-12 14:46:00
Estoi tsarai muuyai huuheen,saijirsan huduunii huuhen.
2011-08-12 14:46:00
zassssss ene gichii yu ve???? haraalch har pizda gesen shuuu!!!! ter nohor ni gej unen gaj pizda baisan. hamt huuhendcheed mongo gargadaggui baliar judaggui pizda l baisan
2011-08-12 14:46:00
ENE TEGNEEE HAR ALAA ZARJ MONGO OLMOR! ENE METIIN LALAR YANHANUUD URLAGAAS ZAILAASAII! ZAILAASAI!!! ZAILAASAI!!!
2011-08-12 14:46:00
Уянга минь, ийм сайхан нэрийг, ийм сайхан урлагийн нэрийг гутааж байдгаа болиоч дээ. Хэн ч тоохгүй болохоор өөрөө гуйж энд тэнд зохиомол "ярилцлага" өгөөд явах юм. Одоо чинь мэдээлэл сайтай болсон цаг.
2011-08-12 14:46:00
GAIHAMSHIGTAI DUUCHIN! AMJILT HUS'E! AM'DRAL NI BOLOHGUI GUNDUU YAVAA ARCHAAGUI HUMUUSIIN BUHIMDALTAI ATAARHSAN URUVDULTEI UGIIG BUU TOOGOOROI!
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.