Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Ангийнхаа охинтой хослон дуулж олноо танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн талаар уянгалаг хоолойтой, уяхан сэтгэлтэйгээс гадна сийрэг толгойтой аргагүй л орчин үеийн залуу гэж ярилцах нь бий. Ямартаа ч түүнд зохиолын дуучид таатай ханддаг байх гэж боддог юм.
Учир нь тэрбээр нийтийн дууны үнэ ханшийг хаданд гарахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн. Нэгэн үе хамтран дуулагч ангийн охиндоо сэтгэл алдуурч гологдсондоо гоморхон гундуухан явсан тэрбээр даан удалгүй эхнэр авч, үртэй болсон сураг сонсогдсон нь түүний фенүүдийг ганц сайн башийлгасан. Гэвч удалгүй гэргий, үр хоёроосоо нүүр буруулж, ганц охиноо өмөөрсөн хадам эцэг нь мань эрийг хаа тааралдсан газар нь нам цохиж унагахаар занаж яваа гэх дуулдах болсон. Гэтэл сүүлийн үед гавьяат залуу маань гэргийтэйгээ эвлэрч, бяцхан охинтойгоо аз жаргалтай амьдран суугаа тухай таатай мэдээ дуулдах болжээ. Эх сурвалжийн өгүүлснээр түүнийг амьдралдаа ухаалаг хандахыг хадам эцэг нь зааж сургасан агаад угаас уяхан сэтгэлтэй дуучин маань гэмээ ойлгож, ухаарлын нулимс мэлмэрүүлэнхэн үрийнхээ ээж дээр очиж уучлал гуйн өрх нэгтгэн амьдралаа төвхнүүлсэн ажээ
Улаанбаатар таймс