Array ( ) Монголд эм болон архины бизнес хамгийн ашигтай

Монголд эм болон архины бизнес хамгийн ашигтай
2010/03/09
Share |
Хүмүүс:
Компани:

Монгол улсад архи болон эмийн бизнес эрхэлдэг хүмүүс хамгийн түрүүнд хөлжих болсныг үзэгч та анзаарч байгаа байх. Энэ төрлийн бизнес хамгийн ашигтай байгааг ч дэлгүүрт зарагдаж байгаа архины нэр төрөл гудамж болгонд байрлах эмийн сангийн тооноос харж болно.Хэдийгээр Монгол улсын үйлдвэрлэлд голлох үүрэгтэй салбар нь уул уурхайн салбар гэдэг ч боловсруулах салбарын дотор архи болон эмийн үйлдвэрлэл, мөн архи эмийн импорт цөөнгүй хувийг эзэлж байна. 2008 онд монгол улс 72 тэрбум 731 сая 346,9 мянган төгрөгний үнэ бүхий нийт 40 гаруй сая литр архи согтууруулах ундаа үйлдвэрлэжээ. Харин өнгөрсөн 2009 онд энэ тоо 10 сая литр буюу 10 тэрбум төгрөгийн үйлдвэрлэлээр нэмэгджээ.

 Энэ нь боловсруулах салбарын 17,3 хувийг эзлэх үзүүлэлт бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад архи согтууруулах ундааны үйлдвэрлэлийн хэмжээ бараг 5 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл сүүлийн нэг жилд монголчууд өмнөх жилээс 10 сая литр архи согтууруулах ундаа илүү хэрэглэж, 10 тэрбум төгрөг архи согтууруулах ундаанд нэмж зарцуулдаг болсон гэсэн үг. Монголчууд архийг ингэж их хэрэглэлээ гээд эрүүл мэндэд лав сайн нөлөө үзүүлсэн юм алга. Харин ч архинаас шалтгаалдаг   өвчин нэмэгдэж архинаас үүдэлтэй ядуурал байсаар байна. Архитай адилхан МОнголчууд эмийг ч өргөн хэрэглэдэг болжээ. Өргөн хэрэглэдэг гэсний учир нь эмийн сангуудын тоо борооны дараах мөөг шиг олширч тэд хамгийн ох орлоготой  байх болсноос хийсэн дүгнэлт юм. Хотод эмийн сангууд ингэж хэт төвлөрч  эмийн бөөний төвүүд нь хөдөөний сумдруу эмийн хангалт хийнэ.

Эндээс очсон эм харин хөдөө орон нутаг, суманд стандартад нийцсэн эмийн санд зарагдана гэж үгүй. Төрөл бүрийн бараа зардаг сумын дэлгүүрийн нэг захад өнөөх эмчийн заавраар олгогддог эм хэвтэж байх нь олонтой. Эмийг Монголчууд ингэж л эмх замбараагүй хэрэглэж байна. Эмийн хэрэглээ ингэж эмх замбараагүй бизнес болж хувирсан нь нийгмийн байдалтай шууд холбоотой. Ялангуяа ядуурал газар авч, амьдрах орчин муудсанаас хүн амын дундах өвчлөл нэмэгдэж эмийн эрэлт хэрэгцээг ингэж нэмжээ. Бас нийт хүн амд ноогдох эмнэлэгийн үйлчилгээний чанар тааруу , хүрэлцээ муугаас иргэд  эмийн компаниудын рекламны заавраар элдэв эм хэрэглэхийг илүүд үзэж эмх замбараагүй болсон эмийн бизнесийн бүр ч хөхүүлэн дэмжих болсон нь бодит үнэн юм. Нийгэмд бий болсон энэ нөхцөл байдлыг мөнгөтэй болох хүсэлтэй хүмүүс соргогоор ашиглаж арай илүү мөнгөтэй нь эмийн бөөний төв, эмийн импортын компани эрхэлж арай бага мөнгөтэй нь тэднээс эмийг нь худалдаж аваад эмийн сан ажиллуулах болсон нь энэ юм.

Ялангуяа эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд өвлийн улиралд ханиад томуу газар авч эмийн сангуудын ачаалал дийлдэхээ болино. Энэ үед л тэдний сезон орж жилийнхээ гол орлогыг нугалж авдаг байна. Ингэж эмчийн хяналтан дор худалдаалагдах ёстой эм орлого ихтэй бизэес болж хувирах нь тэрээ.  Эмх замбараагүй хэт их ийм хэрэглээ, хангалтын цаана хуурамч бүтээгдэхүүн байдаг нь бичигдээгүй хууль. Архины тухайд л гэхэд хортой, найруулсан олон янзын архи гарч олон ч хүний амь, эрүүл мэндийг хохироосоор байгаа. Хуурамч эм гээч зүйлд ч олон иргэн хохирсоор байна. Хуурамч эмийн хяналт манайд сул байгаа нь ийм тохиолдлыг улам бүр нэмж ард иргэд туршилтын туулай болсон хэвээр байна. Монгол улсын хөгжилд үйлдвэрлэл чухал үүрэгтэй боловч ийм зүй бус хэрэглээг хөхүүлэн дэмжсэнээр үндэстнээ аюулд оруулах зам ойрхон болж байгааг  төрийн бодлого зохиож байгаа эрхмүүд анхаарах хэрэгтэй болоод байна.

TB9 tv

Сэтгэгдэл
vhsen baas arhin dalaad jiweed l yawj bgaabzdee
2011-08-12 14:46:00
òèéìýý ìîíãîë÷óóäàà íýãíèéõýý çîâëîíãîîð áèçíåñ õèéõýý áîëèî÷ ýý.ìºí㺠áèäýíä õýðýãòýé àðàé äýíä¿¿ óëàéð÷ áîëîõã¿é áàéõ ãýæ áîäîæ áàéíàà
2011-08-12 14:46:00
óëñ îðîí ìèíü ºäðººñ ºäºðò ºí㺺 àëäàæ áàéãààä ýìçýãëýæ áàéíà.ÿàãààä õ¿í áîëãîí ñýòãýëýýñýý ÿðüæ, õèéæ, á¿òýýæ, õàíäàæ áîëäîãã¿é þì áîë??
2011-08-12 14:46:00
tas horuh huhuulen demjihiin ali ali ni bish zugeer l uhamsartai baitsgaay tegeh uu
2011-08-12 14:46:00
хөгжиж буй улс орнуудын
2011-08-12 14:46:00
хөгжиж буй улс орнуудын хөгжилд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг нь улс эх орондоо иргэн нь чин сэтгэлээсээ өөртөө оногдсон ажлаа хийдэгт байдаг гэтэл манайх ,,,,хэлэх ч үг алга
2011-08-12 14:46:00
emiin biznes-hynii zovlongoor hiigddeg uchir bas l bokhir ed dee.Tiim bolokhoor ene torliin biznes hiigchid ikh l hynii mosgyi,judaggyi hymyys baidag.Estoi mungu cagaan nyd ulaan gegcheer.
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.