Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Арван саяас эхэлсэн гишүүдийн авилга өдгөө тэрбум төгрөг хүрчихээд байгаа. Миний л санаж буйгаар УИХ-ын гишүүн Д.Энхбат л ганцаараа энэ мөнгөнөөс татгалзаж бусад нь алгаа тосоод л авсандаг. Төсөв хэлэлцэхэд эхлээд 500 сая төгрөг байснаа ганцхан шөнийн дотор суга үсэрч тэрбумд хүрсэн уг мөнгийг алдчихгүйн тулд гишүүд нойроо хугаслан хэрэгтэй хэрэггүй төсөл бичин өөрийн болгож авснаа дараа нь бараг л бахархан ярьцгаасан. Гэнэт баяжсан гишүүд одоо тэр мөнгөө юунд зарахаа мэдэхгүй толгойгоо гашилгаж суугаа гэнэ. Хэдийгээр хэрхэн зарцуулах тухайгаа төсөв гаргаж өгсөн ч бодит байдал дээр яаж ийж байгаад зоргоороо үрэх аргачлалаа олцгоосон гэсэн үг л дээ. За ямартаа ч жирийн иргэд сая таван зуун мянгыг мөрөөдөн нойр нь хүрэхгүй тарчилж байхад эрхэм түшээд тэрбум төгрөгөө үрж чадахгүй сэрвэлзэж хэвтээ нь үнэн болж таарч байх шиг. Ингэхэд бүгдээрээ тэдэнд мөнгө үрэхэд нь туслах аян өрнүүлбэл яасан юм бэ
Улаанбаатар таймс