Array ( ) Тайваньд болсон газар хөдлөлт төмөр замын хөдөлгөөнийг зогсоожээ

Тайваньд болсон газар хөдлөлт төмөр замын хөдөлгөөнийг зогсоожээ
2010/03/05
Share |
Хүмүүс:
Компани:

Тайванийн хоёр дахь том хот Гаосюнаас 70 километрийн зайд болсон газар хөдлөлт арлын хойд ба өмнөд хэсгийг холбодог хурдан галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна.

6.4 магнитудын хүчтэй чичиргээ өглөө эрт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн төв нь 35 километрын гүнд байсан бөгөөд нийслэл Тайбэй болон бусад бүс нутгуудад мэдрэгдсэн байна. Үүнээс хойш зургаан удаа багахан хэмжээтэй чичиргээ болжээ. Тайванийн арал хоёр тектоник хавтангийн уулзвар дээр газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүст байдаг.

Газар хөдлөлтийн үед Гаосюн хотын байшин барилгууд хүчтэй чичирснээс ард иргэд ихэд айн сандарцгаажээ. Одоогоор хүний амь эрсэдсэн талаар мэдээ байхгүй байна. Зөвхөн нэг хүн модонд цохиулж шархадсан мэдээлэл иржээ.

Энэ хотоос холгүй орших Наньтоуд 1999 онд болсон газар хөдлөлтөд 2000 гаруй хүн амь үрэгдсэн аж.

С.Баяр /Нийгмийн толь/

Сэтгэгдэл
anmapevmq
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.