Array ( ) Хувьсгал уу, хуйвалдаан уу

Хувьсгал уу, хуйвалдаан уу
2010/03/05
Share |
Хүмүүс:
Компани:

Өвлийн жаварт нам цохиулсан улстөрчдийн синдром хаврын эхэн сард сэргэлээ

Иргэний хөдөлгөөнийнхөн жагсаал хийх тухай ярьж, экс Ерөнхийлөгч хаяагаа манан, гэнэт л ард түмэндээ хайртайгаа, цэнхэр дэлгэцээр зарласан.

Нэгэн үе борооны дараах мөөг шиг олширч, "жижиг" хэмээн нэрлэгдэж байсан зарим намын гишүүд нойрноосоо сэрж, Монгол оронд үндэсний хувьсгал хийх зайлшгүй шаардлагатай байна хэмээн цээжээ дэлдэх болов.

Хэн хүчтэй байна, түүний талд орж, гэмгүйхэн инээд алдаад л гүйж орхидог зарим нэгэн бие даагчид ч энэ үеэр зүгээр байхыг хүсээгүй бололтой. Тойргийнхонтойгоо уулзаж, нэрлэж онилоогүй ч нэгэн улс төрчийг хамгаалж, мөн үгүйлж, чадлынхаа хэрээр "хашгирч" байгааг нь хувийн телевиз нь орон даяар цацав... Нэг үгээр хэлбэл хүйтэн өвлийн жаварт нам цохиулан чимээ алдарсан улстөрчдийн ээлжит синдром хаврын эхэн сартай зэрэгцэн эхэллээ.

Хаврын урин салхи улстөрчдийн эх оронч хийрхлийг өдөөж, харин тэднийг дагасан тоодгорууд амь орж эхлэв. Ёстой л хөл толгойгүй гэмээр. Хэдхэн хоногт багагүй шуугиан дэгдээж, хүчний байгууллагууд өмнөх алдаагаа давтахгүйн тулд багагүй бэлтгэж байгаа тухай ч дуулдав.

Ойрын эх сурвалжийн өгүүлснээр Эргүүл хамгаалалтын газрын 300 цагдаа, 30 офицер Хөдөлгөөнт эргүүлийн газарт хүч нэмэгдүүлэн ажиллах тушаалыг өнгөрсөн даваа гарагт ЦЕГ-ын дарга гаргасан гэнэ. Мөн дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа нар ч Хөдөлгөөнт эргүүлийн газарт хамрагдах болжээ. Хүчний байгууллагууд ийнхүү хүчээ нэгтгэж, өвөр зуураа нягтарч байгаа болохоор иргэний хөдөлгөөнүүд ч бас зүгээр суусангүй. О.Магнай, Ж.Батзандан тэргүүнтэн саарал ордныхонд сануулах жагсаал хийхээр төлөвлөж байгаагаа дурдаж сайн өдөр хэмээн энэ сарын 11 -нийг сонгов.

Мөн хөрвөхдөө гарамгай, бас ч үгүй биднийгээ бодвол бараг л улстөрч болоод байгаа сэтгүүлч Э.Уянга хахир өвлийн хүйтнийг орон нутгийн иргэдтэй өнгөрүүлснээ нөхөж, дараа сард жагсахаа мэдэгдэх болов. Мэдээж үүнийг зүгээр өнгөрүүлэх нь зарим нэгэн газар нутгаа хамгаалж тэмцэж байна хэмээн лоозогнох болсон орон нутгийн хөдөлгөөнийнхөнд хүнд байгаа бололтой.

Тиймээс газар нутгаа хамгаалж байна гэсэн нэрээр тэд ч бас толгойгоо өндийлгөж эхэлж. Сүүлийн хоёр жил багагүй хэл ам хийж, бас ч болоогүй хэд хэдэн зөвлөлгөөн чуулганд оролцож, хатуухан үгийг хамгаалалтын дор өгүүлчихдэг Онги гол хөдөлгөөний тэргүүн тэргүүтэн аанай л хаврын уринд эхлүүлж байгаа жагсаал цуглааныг удаалах гэж байгаа тухай ойрын эх сурвалж өгүүлэв.

Энэ бүхний чимээнд улс төрийн намууд амь орж эхлэв. Монгол Улсад хэдийгээр улс төрийн нам олон ч МАХН, Ардчилсан нам толгойлдог нь үнэн. Тийм ч учраас албан тушаалын том, жижиг томилгооноос эхлээд л асар том суудлын наймаа эдгээр намын дунд ихэвчлэн "гүйх" нь бий. Улс төр гэсэн халуун, гашуун тогоонд өөрийн орон зайгаа бий болгож, бас хэн нэгнийх нь хүчтэй ширвэлтэд өртчихгүй шиг оршин тогтнохыг хүсэхгүй хэн байх билээ.

Ялангуяа улс төр гэдэг хатуу босгоор давж, албан тушаал гэдэг амтат бялуунаас амталсан жижиг намын гишүүдийн хувьд цагийн аясаар хэн хүчтэй байна түүний талд дэрвэх нь их. Үүний жишээг холоос хайх хэрэггүй шиг би тэрийг дэмжиж байна гэж ил хэлэхгүй ч хөвөнд боосон чулуугаар хааяа нэг түншихээ тэд бас андахгүй... Ийм л дүр зураг сүүлийн өдрүүдэд эрчимжих болов, хэвлэлээр.

Монголчууд үндсэрхэг ард түмэн. Үүнийг ч улстөрчид хэрхэн ашиглахаа сайн мэднэ. Үүний нэг жишээ нь өнгөрсөн өдрийн нэгэн өдөр тутмын сонинд өөрийн нийтлэлээ бичиж, нийтлүүлсэн Мэндсайханы Энхсайхан юм. МАХН-ын гол хэвлэлүүдийн нэгдүгээр нүүрээс давсан тус нийтлэлд М.Энхсайхан монголын ард түмнийг Үндэсний хувьсгал хийх нь зайлшгүй хэмээн уриалсан байв. Тэрбээр мөн монголчуудыг ямар хувьсгал хийхийг хамтран шийдэх цаг болсон хэмээн онцолсон байлаа.

Онцолсон нийтлэлийн гол санаа нь өнөөгийн засаг төр барьж байгаа эрх баригчдыг нэг л биш ээ, хэмээн дүгнэсэн бол, тус сонины бас нэгэн дугаарт өндөр нуруутай хүн төр барих ёстой гэж онцолсон байв, өөрийгөө нийтлэлч хэмээсэн Н.Батжаргал гуай. Ингэхэд тухайн улсын төрийн эрх баригчийн нуруу нам өндөр байх нь чухам юунд хэрэгтэйг бүү мэд. Ямартай ч Ерөнхийлөгч сагс тоглохгүй нь ойлгомжтой. Мөн алсын харах ухаанд нурууны өндөр нам огт хамаагүй санагдана. Тэгээд ч биеийн галбираар ухааны царааг тогтоох нь хаанахын ёс болохыг үл мэдэх. Тэгэхээр будаач будаач гэхээр сахлаа будна гэдэгтэй агаар нэг хэрэг болж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.

Нөгөө талаар хэн нэгнийг индрээс буулгаж, оронд нь шургалах гэж байгаа бол тулалдаан нь шударга байх ёстой санагдана. Бусдын гараар могой бариулж, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, үзүүлж байгаа тусламж нь хүртэл өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байхад мэдээгүй дүр үзүүлэх нь өнөөдөр ялж мэдэх ч маргааш үнэнд гүйцэгдэх нь ойлгомжтой. Түүнчлэн аливаа зүйлийг үнэ хаян худалдаж авч болох ч худалдаж авч болдоггүй нэг зүйл бол сэтгэлд хоногшсон үнэмшил юм. Туулайн чинээ хар уулын чинээ цагааныг буддаг гэдэг шүү дээ. Тэгэхээр эрх мэдэлд хүрэх гэж хэт улайрах нь нийгэмд мартагдах замыг улам дардан болгох аюулыг ч дагуулж мэдэх юм гэдгийг сануулах юун. Монголчууд хулгайч л хамгийн чангаар хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэлцдэг...

Х.Индра /Монголын мэдээ/

Сэтгэгдэл
suuliin xeden jiliin javtsaas xen ni xen be gedeg ni jalgaraad l baigaa.odoo ene jagsaal tsuglaan jamar neg temtsel xiix gej baigaa buleguud dotroos Zandan,Magnai 2 l deer.ter Ujanga,Ichinnorov gex xumuus alban tushaaliin tölöö gedeg ni todorxoi xaragdaj baiga.M.Enxsaixan bol unen demii xagalgan butargagch xjatadiin erliiz.Ujanga ene xunii xöröngö oruulaltaar ene övéljin javlaa.
2011-08-12 14:46:00
Batzandan Magnai Ichinnorob metiin humuus uls turchidiin zahialgaar jagsaal tsuglaan hiij bor hodoodoo tejeedeg ni negentee il bolson asuudal shuu dee Edgeer humuusiin togloomiin hohirogchid ni etsestee yadarsan gemgui ard tumen l baidag shuu dee. Bor hodoodoo arai uur baidlaar tejeeh arga baidaggui yumuu.
2011-08-12 14:46:00
ene bol xawriin cindrom bish! medeej uwliin xvitend xulduj vxex gej baisnaas urin dulaand temtsex ni meseej shvvdee! temtsej baij l vr dvnd xvrne. magnai,batzandan,uyanga nar bidnii vr xvvxed ireedvid sain saixan amidrax esexiig shiidex sain vilsiin tuluu temtsej yawaa ex oronch zaluuchuud! tedniig muulagch nar bol xamgiin muu adgiin nowshnuud gedeg ni oilgomjtoi!
2011-08-12 14:46:00
bor xodoodoo yaaj tejeedeg argaa xelj ugnu vv
2011-08-12 14:46:00
huvisgal hiih zailshgui hiih heregtei shuudee.Ene setguulchid gej uneheer mongonii ulsuud bolj huvirrchee.iim l niigemiig oorchilj huvisgal hiih shaardlagatai
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.