Array ( ) УИХ 73 эмэгтэй, гурван эрэгтэй гишүүнтэй болно

УИХ 73 эмэгтэй, гурван эрэгтэй гишүүнтэй болно
2010/03/05
Share |
Хүмүүс:
Компани:

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо НVБ-ын Хvн амын сан хамтран "Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчvvдийн оролцоо" сэдэвт чуулга уулзалтыг зохион байгууллаа.


Чуулга уулзалтад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишvvн бvсгvйчvvд, vе vеийн хууль тогтоох байгууллагад сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчvvд болон нийгмийн бvхий л салбарын нvvр царай болсон олон сайхан бvсгvйчvvд хvрэлцэн ирсэн байв. Арга хэмжээний эхэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн vгэндээ төрийн захиргаааны албан хаагчдын 46, яамдын газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нарын 26.5, тvvний дотор Хууль зvй, дотоод хэргийн яамны удирдах алан тушаалтны 66.6, Эрvvл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нарын 71.4, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны удирдах бvрэлдэхvvний 83.3, УИХ-ын Тамгын газрын хувьд ч хэлтэс, албадын удирдлагын 51.1 хувийг эмэгтэйчvvд эзэлж байгаа тухай тоо баримт дурдаад, ийнхvv нийгэмд эмэгтэйчvvдийн идэвх санаачлагын өрнөлийн vе явагдаж байгаа ч шийдвэр гаргах төвшинд тэдний оролцоо хангалтгvй байгаад улстөрийн намууд анхааралтай хандах хэрэгтэй гэв.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин, НVБ-ын Хvн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел нар vндсэн илтгэл тавьсан юм. Vндсэн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух оролцогч цөөнгvй байв. Тухайлбал, УИХ-ын гишvvн С.Оюун өнгөрөгч долдугаар сард өргөн барьсан Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулаад байгаагийн шалтгаан хийгээд хууль болган батлуулахын тулд юу хийх ёстой талаар УИХ-ын даргаас тодорхой хариулт нэхэхэд, спикер "Та бvхэн маань эрчvvд, хvvхдvvдийхээ төлөө хэр зэрэг анхаарснаас хариу нь шалтгаалдаг байхгvй юу. Хөвгvvд, эрчvvдээ бvv мартаарай" гэж хэлж хvмvvсийг инээлгээд сонгуулиин хуультай эмэгтэйчvvдийн квотын асуудал холбогдож байгаа учраас хойшлоод байгааг учирлав. Мөн сонгуулийн систем пропорционалиар тогтвол эмэгтэйчvvдийн хувьд байдал өөрөөр эргэнэ гээд сонгуулийн системийн концепц нэг мөр болтол эмэгтэйчvvд өөрсдийгөө бэлтгэж байхыг зөвлөв.

Энэ vеэр зохиолч Б.Шvvдэрцэцэг "УИХ-ын дарга аа, Энэ арга хэмжээнд яагаад танаас өер эрэгтэй байхгvй байгаа юм бэ" гэж асуугаад амжив. Vvнд нь Д.Дэмбэрэл дарга "Эмэгтэйчvvд эрхээ хангахын тулд өөрсдөө юмаа яриг гэж бодоод л эрчvvд маань байхгvй байгаа биз дээ. Би ч гэсэн та нарыг чөлөөтэй яриг гэж бодоод гарахад бэлэн л сууж байна" гэж хэлээд бас бөөн инээдэм болов. Нэг иймэрхvv хөгжөөний дараа хууль тогтоох байгууллагад сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчvvдийг төлөөлөн УИХ-ын гишvvн С.Оюун, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нар vг хэлж, санал бодлоо хуваалцсан юм. Т.Ганди сайд Оросын Думын гишvvн, улстөрч бvсгvйн номонд бичсэнчлэн мэдрэмтгий, эрс шийдэмгий, хvнлэг хvмvvс л улстөрд хамгийн ойрхон байдаг гэдэгтэй 100 хувь санал нийлж байна гээд ийм л чанарыг агуулсан. хvмvvс бол эмэгтэйчvvд гэв. Ер нь чуулга уулзалтын туршид явагдсан хэлэлцvvлгийн гол сэдэв vндсэндээ Жендерийн тухай хуулийн төслийг батлуулахын тулд хэрхэн лобби хийх тактикийн асуудал байсан гэхэд хилсдэхгvй. Тухайлбал, МАСЭХ-ны тэргvvн Д.Алтай Ф.Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр МАХН, АН, ИЗН-ын. эмэгтэйчvvд хамтран "Парламент ба эмэгтэйчvvд нэг өдриин чуулган зохион байгуулахаа мэдэгдэв.

Ингэхдээ одоогийн УИХ дахь хvйсийн харилцааны эсрэг буюу 73 эмэгтэй, гурван эрэгтэйтэй УИХ-ын нэг өдрийн vйл ажиллагаанд "тоглох" аж. Мөн "Иргэний боловсролын төв" ТББ-ын тэргvvн Р.Нарангэрэл "УИХ-ын чуулганы завсарлагааны vеэр гишvvдийг тойрогтоо ажиллах vеэр бид байгуулан хамт ажиллах ёстой" гэсэн бол УИХ-ын гишvvн асан Д.Туяа "Лобби хийхдээ УИХ-ын хуультаи барьцалдуулвал ямар вэ. Бидний хvссэн квотын асуудлыг дэмжихгvй бол хvн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчvvд сонгуульд оролцохгvй гэдэг ч юм уу" гэцгээж байлаа. Ямар сайндаа л бvегvйчvvд Жендерийн тухай хуулийг батлуулахын тулд эрчvvдтэй "тулж ажиллаж", "өдөр, шөнөгvй лобби хийнэ" гэж хэлээд инээдэм болж байхав. Чуулга уулзалтаас УИХ, Засгийн газар, улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагад хандсан зөвлөмж баталлаа.

Б.Номин /ҮНЭН/

Сэтгэгдэл
TERGUUN.MN
2011-08-12 14:46:00
MONGOLJINGO O.MN
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.