Array ( ) Амаржих газрын угаалга ариутгалын газрыг Христийн сүмд худалдсан байсан

Амаржих газрын угаалга ариутгалын газрыг Христийн сүмд худалдсан байсан
2010/03/04
Share |
Хүмүүс:
Компани:

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд СЛамбаа, МХЕГ-ын дарга Я.Содбаатар  нараас цөөн зүйлийг тодрууллаа.

-Нялхсын эндэгдэл гарах болсон шалтгааныг мэргэжлийн байгууллагын зүгээс тодруулж үзсэн байх?
-Засгийн газрын хуралдаанаар нэгдүгээр төрөх эмнэлэг дээр гарсан нялхсын эндэгдэлтэй холбогдуулан тодорхой хүмүүст хариуцлага тооцох асуудал орлоо. Эрүүл мэндийн сайд, нийслэлийн Засаг даргад холбогдох хүмүүст хариуцлага тооц гэсэн үүрэг өгсөн. Ерөнхий сайдын үүргийн дагуу МХЕГ-аас ажлын хэсэг гарч тодорхой шалгалт дүгнэлтийг хийсэн. Хэд хэдэн шалтгаанаас асуудал үүссэн.

Эх нялхсын бодлого манайд алдагдсан байна. Эргэж харах зүйл бий. Төрөлт нэмэгдсэн болохоор санхүүгийн тогтолцоонд анхаарах ёстой. Нэг эхэд оногдох нормативыг шинэчлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ төрөх эмнэлгүүдийн гадуур газар олголт их явагдсан. Хот төлөвлөлтийн асуудал дагаж хөндөгдөнө. Нэгдүгээр амаржих газрын бохирын шугамыг солихгүй удсанаас 20 удаа бохирын халилт үүссэн. Түүнчлэн угаалга ариутгалын газрыг христийн сүмд худалдсан байх жишээтэй. Ингэснээр дотоод халдвар хамгаалалтын горим алдагдсан. Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргасан арга хэмжээнүүдийг аваагүй байна. Анхны тохиолдол өнгөрсөн оны долдугаар сард гарсан байж болзошгүй. Халдвар гарсан нөхцөлд 24 цагийн дотор Эрүүл мэндийн сайдад мэдээлэл хүрсэн байх ёстой. Энэ журмаа мөрдөөгүй. Нийслэлийн ЭМГ, ЭМЯ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар байна. Нийслэлийн МХГ нэгдүгээр төрөхийг 10 гаруй удаа шалгасан ч гүйцэтгэлдээ анхаарал хандуулаагүй. Амаржих газрын өөрийн удирдлагын хариуцлага ч хөндөгдөнө.

-Хоёрдугаар төрөх эмнэлэгт бас асуудал гарсан?
-Зөвхөн нэгдүгээр төрөх эмнэлэг гэхгүйгээр хоёрдугаар амаржих газарт ч асуудал байна. Их засвар хийхдээ тендергүйгээр гүйцэтгэгчийг шалгаруулсан. Удирдлага нь алдаа гаргасан. Энэ бүхнийг илтгэх хуудсаар тодорхой гаргаж өгсөн. Тиймээс салбарын сайд, нийслэлийн Засаг дарга нар эрх мэдлийнхээ хүрээнд хариуцлага тооцно.

-Нэгдүгээр амаржих газартай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нартай хариуцлага тооцох юм байна гэж ойлгож болох уу?
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар сүүлийн гурван жилийн хугацаанд нэгдүгээр төрөх эмнэлгийг 15 удаа шалгасан. Шалгах бүртээ нийслэлийн Эрүүл мэндийн газарт зургаа, ЭМЯ-нд таван удаа албан шаардлага хүргүүлсэн байдаг. Халдвар үүсэх нөхцөл үүслээ гэдгийг мэдэгдсэн. Тиймээс шалгасан байцаагч нартай гэхээсээ илүүтэй тодорхой албан тушаалтантай л хариуцлагын асуудлыг ярих байх. Хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэх хугацаа өгсөн.

-Эрүүл мэндийн сайдтай холбоотой хариуцлагын асуудал яригдах болов уу?
-Эрүүл мэндийн сайдтай холбоотой асуудлыг Засгийн газар ярихгүй. Шаардлагатай гэвэл УИХ хэлэлцэх ёстой. Илтгэх хуудсаар хэн ямар мэргэжилтэн дарга нь хариуцлага алдсаныг нарийн гаргасан. Хэнтэй хариуцлага тооцсоноо Эрүүл мэндийн сайд, хотын дарга хоёр эргэж мэдэгдэх үүрэг хүлээсэн.

С.Ламбаа: Амаржих газруудын Засвар хугацаандаа дуусахааргүй болчихлоо

Дөрөвдүгээр төрөх эмнэлгийг бариулах хөрөнгө оруулалтын асуудал ямар хэмжээнд яригдаж байна вэ?
-Дөрөвдүгээр төрөх эмнэлгийг барих тодорхой хэмжээний хөрөнгө төсөвт суусан. Гарсан зураг төслөөр дөрөвдүгээр төрөх эмнэлгийг барихад 19 тэрбум төгрөг шаардагдахаар байна.

Ерөнхийлөгч  60  сая юанийн хандив авч түүнийгээ дөрөвдүгээр төрөх эмнэлэг барихад   зориулна   гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдтэй уулзаж ярилцаж тохирсон. Ингэснээр шинэ эмнэлгийн 60 хувийг энэ онд багтаан барих боломж бүрдэнэ. Аль болох яаралтай барих шаардлагатай.

-Засгийн газраас нялхсын эндэгдэл гарсантай холбогдуулан хариуцлага тооцох үүрэг өгсөн талаар товч тайлбар хэлэхгүй юу?
-Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нөхцөл байдлыг шалгаад Засгийн газрын хуралдаанд орууллаа. Бодит байдлыг үнэн мөнөөр гаргаж тавьсан. Бодлогын хэмжээнд алдаа гарчээ. Нэг, хоёр.гуравдугаар амаржих газрын байр байна.
Хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авахыг салбарын сайд, хотын даргад үүрэгдсэн. ЭМЯ-ны мэргэжилтнүүд Нийслэлийн ЭМГ-ын ажилтнууд ямар алдаа гаргав. Шат шатанд нь хариуцлага тооц гэсэн чиглэл өглөө. Манай яаманд гэхэд л хөрөнгө оруулалт, халдвар, эмнэлгийн эх нялхсын асуудал хариуцсан мэргэжилтэн, ажилтнууд бий. Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн арга хэмжээ авна.

-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцохуу?
-Дүгнэлтэд орсон. Тус төвийнхөн мэргэжлийн арга зүйгээр удирддаг. Хэн гэдэг албан тушаалтанд хариуцлага тооцохыг одоо хэлэх боломжгүй.

-Амаржих газруудын засварын ажил хугацаандаа дуусахуу?
-Нэгдүгээр амаржих газрын зураг төслийн ажил одоо л дуусч байна. Гурван сарын хугацаатайгаар хувийн эмнэлгүүдийг түрээслэн эхчүүдийг төрүүлж байгаа.

Гэтэл засвар хугацаандаа дуусахааргүй болчихлоо. Хоёрдугаар төрөхийн засварыг “Сутай До” гэдэг компани өөрийн хөрөнгөөр хийж богино хугацаанд дуусгана. “Ачтан-Элит”, “Таны төлөө Бид”зэрэг эмнэлэгт түрээсийн төлбөр гэж 107саятөгрөгтөлж байна.

З.Сүхээ /Нийслэл таймс/

Сэтгэгдэл
yaanaa ene esusiin malnuudiig ene tendgyi yavj bx,pastor geed neg panaaltai zaluutaiga untdag tegeed oroi ni nuxur deeree ezend murguud gej yarix xyyxniig xarj bla.odoo byyr oroid es gej neg byleg baiguulaad buudald l murguj bga nertei yxtle sex xiideg bolson l gene yaandaa minii mongoliin xyyxnyyd!
2011-08-12 14:46:00
UGAASAA TER ES CHINE END TENDGYI XEDEN XYMYYS NIILCHIXSEN TAS YSERCHIXSEN BUUDALD L BJ BDAG YUM BNALE
2011-08-12 14:46:00
MGL-CHUUD YADUU BOLXOOR BUDAA TARAAGAADL ELSYYLCHIXNE TEGEED SYMDEE YAVUULAAD DARAA NI TER ES-IIN BYLEGTE ORUULAADL NUGUU SEREL XUDULGUDUG EM UGCH PASTORTAIGA UNTAX ESTOI GEEDL UNTUULAAD BAAXAN ZURAG AVAAD AMIDARLAAR NI DARAMTALDAG GENE
2011-08-12 14:46:00
ta nar medehgui yum baij bitgii duraaraa yarij bai
2011-08-12 14:46:00
TERGUUN.MN
2011-08-12 14:46:00
MONGOLJINGO O.MN
2011-08-12 14:46:00
Setgegdel ustgahaa boliyo
2011-08-12 14:46:00
Hristiin sumd une hurgej zarsan luivarchin darga nartai hatuu hariutslaga tootsoh heregtei.
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.