Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Яах аргагүй олны анхаарлын төвд байдаг бүсгүйчүүдийн нэг бол топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн. “Алтны магнат”-ын нялх амраг тодотголоосоо хувь заяаны эрхээр салсан тэрбээр бурхнаас харамгүй заяасан бие хаа, царай зүснийхээ буянаар хаа ч газардахгүй л явна. Угаасаа ч олны өмнө ил байх ёстой, жүжигчин мэргэжилтэй тул тайз болоод дэлгэцийн бүтээлүүд Пүүжээгээр амьсгалж байдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Одоо гэхэд л “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл, С.Жаргалсайхан агсны зохиол “Би эр хүнд хайртай” жүжгийн нэг гол дүрийг бүтээж байна. Уг жүжгийн реклам ч сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа. Тэр дундаа Д.Пүрэвсүрэн “Надад нөхөр маань байхад л хангалттай” хэмээн өгүүлэх нь олны чихэнд тун дулаахан сонсогдож буй юм. Учир нь үргэлж л хэл аманд орооцолдож эрчүүдтэй нэр сүр холбогдож байдаг сайхан бүсгүйг их даруухан дүр бүтээж байгаа юм байна даа гэж үзэгч олон талархаж буй аж
Монголын нэг өдөр