Array ( ) ГАИТИД ҮЕР УСНЫ ГАМШИГ НҮҮРЛЭЭД БАЙНА

ГАИТИД ҮЕР УСНЫ ГАМШИГ НҮҮРЛЭЭД БАЙНА
2010/03/03
Share |
Хүмүүс:
Компани:

Өнгөрсөн 1-р сард хүчтэй газар хөдлөлтөд өртөн, их хэмжээний хор хохирол амссан Гаитид дахин байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэжээ. Энд хэдэн өдөр үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас үер усны гамшиг нүүрлээд байна.
Ням гаригт Гаитид хүчтэй аадар бороо орж, их ус авчран, үер усны гамшигт автжээ. Гаитийн баруун хойд хэсэгт байрлах, хэмжээгээрээ 3-рт орох том хот Ле Ке бүхэлдээ усанд автаад байна. Ле Кегээс гадна нийслэл Порт-о-Принс хот ч мөн адил үерт автах аюултай байгаа юм. Даваа гаригт үер усны гамшгийн улмаас 11 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болжээ. Хүчтэй газар хөдлөлтөөс үлдсэн барилга байшингууд усанд автаж, хүмүүс дахин орон гэрээсээ дайжихад хүрээд байна.

Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн учруулсан хор хохиролыг арилгахаар энэ улсад ажиллаж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчид болон олон улсын аврах багийнхан үерийн гамшгаас хүмүүсийг аврах ажил явуулж байна. Тэд үерийн бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, түр хуарангуудад хуваарилж байгаа юм. Өнгөрсөн 1-р сарын 12-нд Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас энэ улсад 250 мянга гаруй байшин барилга нурж сүйдэн, 300-аад мянган хүн амиа алджээ. Нийслэл Порт-о-Принс хот бараг бүхэлдээ нурж сүйдэн, балгас болон хоцорсон байна

TB5 tv

Сэтгэгдэл
baigaldaa yamar negen muu zuil hiichihsen ard tumen bishuu ed nar
2011-08-12 14:46:00
tegsen um. buh oigoo hyadaad duusgasan uls daa
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.