Array ( ) Монголчуудын хүнсийг голсон Оюутолгойнхон Франц тогоочийн хоолонд хордлоо

Монголчуудын хүнсийг голсон Оюутолгойнхон Франц тогоочийн хоолонд хордлоо
2010/03/03
Share |
Хүмүүс:
Компани:

Оюутолгой төслийг үзэглэж, манай улсын төсөвт тэрбум тэрбумаар орж ирэх мөнгөн урсгалын монгол мөрөөдөлд Канадууд цэг тавьж байна. Тэд "Монголын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгож, монгол компанийг сонгоно" гэж байсан ч энэ үгээр бидний хулхин дээр цэцэг ургуулсан нь нэгэнт ил болсон.

1500 орчим гадаад, дотоодын компани Оюутолгой төсөлд ханган нийлүүлдгээс ихэнх нь гадаадынх. Гэтэл хоол нийлүүлэх гэсэн Монгол компанийг үл тоомсорлон Францийн "Си Ай Эс"-ийг сонгосон ч тэд манайхаас илүү байж чадсангүй.

Хариуцлага алдан, тэдний хоолыг идсэн хамгаалалтын ажилчид хоолны хордлогоор өвчиллөө. Оюутолгой төслийн олон нийтийн мэдээлэл харилцааны хэлтсийн менежер Б.Одгэрэл "Хоолоо хүргүүлж идсэн 25 ажилтан хордсон.

Өмнөговь аймгийн Оюутолгойн эмнэлэгт хяналтад байгаа. Хүний аминд хүрэхээр ноцтой зүйл байхгүй. Өөрсдөө хүргэлт хийснээс хоолны ямар горим алдагдсаныг урьдчилан хэлж мэдэхгүй байна. "Си Ай Эс" компани хоолоо хийсэн хэвээр. Өчигдрийн /уржигдрын/ байдлаар 819 хүн талбай дээр ажиллаж, хоол идсэн" гэв. Хүний аминаас холуур өнгөрсөн нь аз боловч үүнээс дордсон бол тэд хэвлэлийнхэнд ам бардам хариу өгөх байсан болов уу.

Тус компани нь Ази, Африк болон зүүн Европын улсад салбартай, хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчээр ажилладаг. "Си Ай Эс" компанийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын олон нийттэй харилцах ажилтан "Манайд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг 100 гаруй компани бий. Ямар учраас ажилчид хордсоныг мэргэжлийн хяналт тогтооно. Бид мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Одоогоор Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, аймгийн мэргэжлийн хяналтынхан шалгалт хийж байна. Тэдний ирүүлсэн мэдээгээр "Оюутолгойд ажилладаг хамгаалалтын албаны 26, бусад дөрөв, нийт 30 хүнд хөнгөн, дунд хэлбэрийн хордлогын шинж илэрч шалгалт хийж байна. Ямар хүнснээс хордсоныг тогтоогоогүй. Тогооч нар нь ээлжээр очиж ажилладаг бөгөөд шалгалтын явцад ажилласан тогооч ээлж солигдсон, дээж устгагдсанаас лабораторийн шинжилгээнд дээж авах боломжгүй байна" гэв.

30 хүн хордуулчихаад хэнэг ч үгүй дээжийг нь устгасан франц компани "Си Ай Эс"-д хэн хариуцлага тооцох вэ. Баялгийн эздийг нь чадахгүй мэдэхгүй гэдэг үгээр халхавчилж голчихоод хариуцлагаас улайм цайм зугтаж буй нь биднийг басамжлан дорд үзсэнээс ялгаа алга.

Канадууд гэрээ нэгэнт батлагдсанаас хойш яасан ч яахав хэмээн загнаж, тэдний зэс цухуйж эхэлсэн. 45 сая тонн нөөц ашиглана хэмээн гэрээ баталчихаад "19 сая тонныг нь олборлоход техникийн хүчин чадал хүрэхгүй.

Тиймээс 50 хувь нь газартаа үлдэнэ" гэж сорчилж олборлохыг ажлын хэсгийнхэнд санал болгож, анх хэлсэн үгнээсээ буцсан. Үүнд дургүйцсэн ТЭЗҮ-тад. нарийвчлан танилцах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу "Гадаадынхан гэхээр л бидэнд ингэж ханддаг юм. Гэрээ анхнаасаа ойлгомжгүй байгуулагдсан" гэсэн. Үнэндээ монголчууд Оюутолгойд ихээхэн ач холбогдол өгч, ядаж цаасыг нь ч атугай нийлүүлэх юмсан хэмээн аж ахуйн бүртгэлтэй нэгж бүхэн битүүхэн мөрөөдсөн.

Гэвч манай баялагт сандайлсан Канадууд биднийг үл тоомсорлон, Франц компани сонгосон ч монгол ажилчид хордлоо. Гадаадын компани сонгоод ч тэр нь чанар стандартын шаардлагад нийцсэнгүй. Цаашид энэ байдал давтагдвал гадаад компани сонгох тендерт бүдэрсэн Монгол компаниуд, тэдний ард байгаа ард түмэн, төр засаг зүгээр өнгөрөөхгүй нь лавтай.

Б.Нарангоо

Сэтгэгдэл
Mongoliin tur ajillagaagaa zogsoogood udaj baigaa bolohoor yamar hereg garsan ch hen ch avch heleltsehgui l bolov uu? Yagaad gevel ene chin muhuliin irmeg uye uchraas...
2011-08-12 14:46:00
manaihan gadaad geheer l holiig ni doloochih geed guideg yum chini, yuun ter hariutslaga tootsoh l yum boloh blgui dee. Barag hordson humuusiin hohi ni geed suuj bh yum blgui dee.
2011-08-12 14:46:00
Ter Luivarchin kompaniig ugaasaa songoh buruu baisan Yuma.delhiid zartai luibarchin kompani yum baina leeshde!
2011-08-12 14:46:00
khenii gazar nutagt bga bayalag yum be? kanad uu??? ygyi ee ene bol tusgaar tognoson mongol ulsiin gazar nutagt bga bayalag tegkheer mongolchuud aa ter guilagchin luivarchin kanaduudiig khycheer ter gereeg batalsan saiduudtai ni khooj gargaya. 4.5 iig ni buudakhad l mongolchuudaas aina shyy de. bygdeeree sanaagaa negdej khooj gargii. ted ikh saindaa olon ulsiin shyykhed khandna biz oorsdoo ovilgogyi zan ekhlej gargan gereegee zorson shy dee bid buruudakhgyi shy MONGOLCHUUDAA
2011-08-12 14:46:00
hohi chini muu mongolchuud ta nar bid nartai geree hiisen bol iim uim bolohguil bsan hohi chine
2011-08-12 14:46:00
za zvgeeree za
2011-08-12 14:46:00
cis eer mgl dutaj gene de ene tur barij bga bidnii ah dvv nar ah dvv nar ch u bhaw ihenh ni hujaagiin sheesnvvdiig tolgoi deeree gargasan bid nar mongolchuudiin buruu bas bga gehdeee bid halaglaj suuhaa boliod bid uursduu ydaj songuulia zuw uguhuus l ehleh heregtei ym daa tiimvv minii ard tvmeen ajiliig golhoo boliosheehahhh
2011-08-12 14:46:00
ODOO ENE GEREEG ULS TSUTSALHAAS UNGURSUN HARIN BID HURUNGUU 50% ORUULSNII DARAA ARD TUMNII BOSLOGO TUR ERGELT NEREER UNAGAH HEREGTEI
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.