Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Өтөг бууц үнэртүүлж, уул ус ярьсан, малд нүдтэй, малчинд элэгтэй, хээгүй хийгүй монгол эр хүний дүрд чадварлаг тоглож чадвал манай парламентчид хайрт сонгогчдоосоо харамгүй коко авдагсан. Харин сүүлийн үед Armani костюмаар гангарч, Hugo boss-ийн сүрчиг ханхлуулчихаад дүүлгэр бор эр хүний дүрд тэртээ тэргүй тэнцэхгүйгээ мэдсэн зарим нэг сэргэлэн нөхдүүд арай өөр зүйлээр менежмент хийж эхлэв бололтой. Давхраа оёулж, үрчлээсээ татуулан үзэсгэлэнтэй болсон зарим хүн байхад фитнесст яван, бассейнд сэлж бакь болсон нэгэн ч байх. Хөдөө гадаа ярихын оронд Майкал Жексоны фэн клубт элсэж, морь мал уяхын хажуугаар дуу шүлэг зохиогоод л манай 76 ч бас л универсальны хүмүүс шүү. Гоо сайхандаа анхаарсан ангийхан нь амжилтанд хүрсэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч Попын хааны фэн клубын гишүүн болсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар олон сонгогчдоосоо онц сайн үнэлгээ хүртсэн гэсэн шүү. Ер нь ч тэгээд ямар робот биш яагаад тэд маань америкийн ерөнхийлөгч шиг аватар үзэж, уйдахаараа цана чаргаар гулгачихаад улс амьтантай адилхан Жексоны авъяасыг биширч болохгүй гэж. Манай ард түмэн ч бас тэр чигээрээ ямаа малд хайр зарласан хүмүүс биш байх аа.