Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Шүлгийн түүвэр гаргаж, нийгэмд нэлээд танил болоод амжсан 2008 оны гей мисс Энхриймаа өнгөрсөн намар “Даяар монгол” хөдөлгөөнийхөний халдлагад өртжээ. Тэрээр өөртэйгөө адил гурван трансжендэр найзтайгаа хамт их дэлгүүрийн ойролцоо явж байхад нь тус хөдөлгөөний хоёр машинтай есөн залуу багажиндаа чихээд “далан давхар”-ын оршуулгын газар хүргэсэн байна. Эсэргүүцэл үзүүлсэн Энхриймааг найзуудтай нь хамт нүүр нүдгүй өшиглөж зодон, доог тохуу хийж, булшны нүхэнд булна хэмээн сүрдүүлсэн аж. Тэр ч бүү хэл жигшин зэвүүцээд алах шахаад байгаа гей бүсгүйчүүдээ үндсэрхэг үзэлтэй рок залуучууд хүчирхийлэх гэж оролдсон тухай гей мисс ярьсан байна билээ. Үнэхээр ийм балмад явдал болсон эсэх дээр эргэлзэх хүн олон байгаа байх л даа. Ямартай ч НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнд Энхриймаа дэлхийн 16 оронд тавих илтгэлдээ энэ хэргийн талаарх бичлэгийг хүргэж, тун удахгүй олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл хийх аж.