Array ( ) Сургуулиуд хүүхдийн тоогоо худлаа хэлж мөнгө завшиж байна.

Сургуулиуд хүүхдийн тоогоо худлаа хэлж мөнгө завшиж байна.
2010/03/02
Share |
Хүмүүс:
Компани:

Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2006 оноос эхлэн Үдийн цай хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Анх 1-ээс 3-р ангийнхан хамрагдаж байсан бол одоо хамрах хүрээ ч өргөжиж 1-5-р ангийн сурагчид энэ хөтөлбөрт хамрагдаж төрөөс олгож байгаа цай хоолыг хичээлийнхээ цагаар зооглох болоод байгаа юм. Харин төрөөс зохион байгуулж яамны хэрэгжүүлж байгаа ажлыг ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд буруугаар ашигладаг бололтой. Учир нь нэг сурагчид хөтөлбөрөөр олгогдсон хоолны мөнгө 400 төгрөг байдаг учраас сурагчийн тоогоо нэмж байхгүй хүүхдийн мөнгөнөөс сургуулийн удирдлагууд цохидог бололтой юм. Саяхан Баянзүрх дүүрэгт ХӨСҮТ-өөс вакцин хуваарилахад хамрагдах ёстой 45 мянган хүүхдээс 20 мянган вакцин илүү гарчээ. Өөрөөр хэлбэл дүүргийн хэмжээнд байгаа сурагчид хамрагдаад дуусчихсан байтал илүү тоо зохиосон балгаар илүүдэл вакцин гарч арга буюу буцаах тохиолдол гарч байсан байна. Үүнийг эрүүл мэндийн салбарынхан тэр бүр мэдэхгүй гэж мэдээлж байгаа ч вакцин эргэж ирсэн цөөн хэдэн тохиолдлууд бий гэж тайлбарлалаа.

Хамгийн сүүлд ДЭМБ-аас ирсэн 240 мянган хүн тун вакциныг орон нутагт хүргүүлж, нийслэлийн дүүргийн сургуулийн сурагчдад хийсэн гэж мэдээлж байгаа ч үнэндээ илүү тооны аргаар гарсан вакцин цөөнгүй байгаа гэнэ. Гэхдээ энэ эмч нарын буруу биш. Харин илүү тооны араас хөөцөлдөж хэдэн арван төгрөг унагаачих санаатай дунд шатны байгууллагынхан эрүүл мэндийн салбарт гарч байгаа энэ мэт хүндрэлийг ойлгохгүй нь мэдээж. Зүгээр нэг тариад өнгөрдөг зүйл биш болохоор өчнөөн хөрөнгө мөнгө зарж авчирсан вакциныг гаргуунд нь хаяж болохгүй нь ойлгомжтой. Тэглээ гээд задалсан вакциныг өөр газар нийлүүлнэ гэдэг хэцүү. Ямар сайндаа тусдаа тарьдаг зүү тариур дутаж хүлээж суугаа сураг ч дуулдлаа.

Анх Үдийн цай хөтөлбөрт 110 мянган хүүхэд хамрагдаж байсан бол одоо энэ тоо 280 мянга болсон. Өнгөрсөн онд улсаас 19.1 тэрбум төгрөгийг ч энэ хөтөлбөрт зориулж гаргасан. Тэгэхээр энэ мөнгөнөөс дунд шатны байгууллагын удирдлагууд илүү хүүхдийн тоо, байхгүй сурагчийн нэрээр мөнгө цохисон гэсэн үг. Учир нь вакцинжуулалтанд хамрагдаж байсан сургууль бүрээс сурагчийн тоо илүүдэж байгаад хамаг учир байгаа юм. Гахайн томуу нэрээр айлгаж, олон ч хүнийг ариун цэврийн дэглэмд сургасан өвчин манай улсын хариуцлагагүйн тогтолцоог ч ил болгож өгч байгаа юм. МУ-ын Ерөнхий сайд асан Баярын хэлж байсанчлан улсын бүртгэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа гэдгийн тод жишээг ч эндээс харж болохоор. Тиймээс дунд шатны байгууллагууд тэдний дунд ЕБС-ийн удирдлагуудтай холбоотой энэ хэрэгт зохих шатны байгууллагууд анхаарлаа хандуулж хяналтаа чангатгахыг хүсье

TB5  tv

Сэтгэгдэл
udiin tsai gej shal balai ed baih heregtei ch um uu daa
2011-08-12 14:46:00
manai ohinii angiinhan udiin tsaigaa golood iddeggui gesen ter tegeed l hog bolj bgaa sh dee
2011-08-12 14:46:00
manai huuhed booviig ni golood undaag ni uuhaar tolgoi ni uvddug geed ogt uudaggui ee
2011-08-12 14:46:00
400 tugruguur uhsen huuriinh ni udiin tsai bdin shal demii yumaar mungu idej bgaa shte bas tegeed ter baktsin haaguur hiigeed bgaa yum be 46-r surguulid hezee hiih wee gej
2011-08-12 14:46:00
medehgui yumda
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.